Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Синдикат судалгаанд тулгуурлан зар сурталчилгааны мэдээллийн хэрэгслийг оновчтой сонгох арга зүй



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.8 Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо
Улсын дугаар : 4333
Хамгаалсан он : 2022
Түлхүүр үг : ХИЙМЭЛ ОЮУН УХААН, МАШИН СУРГАЛТ, МЕДИА ТӨЛӨВЛӨЛТ, ЗОРИЛТОТ ХЭРЭГЛЭГЧ, ХЭРЭГЛЭГЧИЙН СЕГМЕНТЧЛЭЛ

Аннотаци

Мэдээллийн технологийн хурдацтай хөгжил, технологийн эрс өөрчлөлт, шинэчлэлтүүд хэрэглэгчдийн хэвлэл мэдээллийн хэрэглээний зан төлөв өөрчлөгдсөнтэй холбогдуулан медиа төлөвлөлт түүний сонголтод дүн шинжилгээ хийх, системтэй таамаглал гаргах шаардлагатай байна.
Бидний судалгаа хиймэл оюун ухаан, шугаман программчлалын аргыг ашиглан хэвлэл мэдээллийн хэрэгслийг төлөвлөх, сонгох, зар сурталчилгааг хамгийн зорилтот хэрэглэгчдэд хамгийн бага зардлаар хүргэх хамгийн үр дүнтэй аргыг санал болгохыг зорьсон.
Энэхүү судалгаанд бид Улаанбаатар хотын 9 дүүрэг, орон нутгийн 17 аймаг*, 26 сум*-ын 2451 өрхийн 2020 оны мэдээллийг ашигласан. Мөн 9 төрлийн 300 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашигласан болно. Үүнд: телевиз, интернэт, сошиал медиа гэх мэт төрлүүд багтсан болно. Уг судалгаанд ложит болон пробит загваруудыг ашиглан телевиз, вэбсайт, сошиал медиа, FM радио хэрэглэгчдийн зарцуулсан цаг хугацаанд нөлөөлж буй хүчин зүйлсийг үнэлэв. Гэсэн хэдий ч хэрэглэгч хэвлэл мэдээллийн хэрэгсэлд их цаг зарцуулдаг нь тэдний худалдан авах шийдвэрт нөлөөлнө гэсэн үг биш юм. Тиймээс бид сонгосон 16 үзүүлэлтэд тулгуурлан онцлогийг сонгох аргыг хэрэглэж, хэрэглэгч аль сувгаар зарыг үзэж, худалдан авалт хийсэн болохыг тодорхойлохын тулд үнэлгээ хийсэн. Мэдээлэл олборлох аргууд, тэр дундаа ангиллын аргуудыг ашиглан хэвлэл мэдээллийн хэрэглэгчдийг нас, хүйс, байршил зэрэг 54 онцлог шинжид үндэслэн үнэлэв. Судалгааны үр дүнд бид үндэсний хэвлэл мэдээллийн хэрэгслийн ашиглалтын зан төлөвийг тодорхойлж, бизнесийн байгууллагад зориулсан медиа төлөвлөлтийн арга, аргачлал, аргазүйг санал болгов.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 9

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 183
Сүүлийн сард 6
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Г.Нямхүү . 2/6/2023 12:15:15 AM

Амжилт хүсье. судалгаатай биечлэн танилцах хүсэлтэй байна.

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :