Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг ажлын байранд дээшлүүлэх нь (Байгууллагын ажилтнуудын жишээн дээр)



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.3 Боловсрол судлал
Улсын дугаар : 4417
Хамгаалсан он : 2021
Түлхүүр үг : Эрүүл мэндийн дадал, ажилтнууд, эрүүл хооллолт, хөдөлгөөний дутагдал, зан үйл, эрүүл мэндийг дэмжих

Аннотаци

Дэлхийн улс орнуудад төдийгүй Монгол улсад сүүлийн үед халдварт өвчлөл буурч халдварт бус өвчлөл ихсэх хандлагатай байна. Амьдралын хэв маягийг өөрчлөх, эрүүл зан үйлтэй болгох арга замаар өвчнөөс урьдчилан сэргийлэх нь хамгийн зөв, үр дүнтэй, ашигтай гэдгийг сүүлийн үеийн судалгаанууд нотолсоор байна. Эрүүл амьдралын хэв маяг нь эрүүл амьдралын зан үйлээр тодорхойлогдоно. Хувь хүнд эрүүл зан үйлийг заах, эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагаанд анхаарлаа хандуулж байсан бол сүүлийн үед эрүүл мэндэд эергээр нөлөөлөх хүчин зүйлсийг бий болгох зорилгоор хууль дүрэм шинээр батлах, эдийн засгийн бодлогыг чиглүүлэх, нийгмийн болон хүрээлэн буй экологийн орчныг сайжруулахыг уриалах болсон.
Эрүүл мэндийн эрэлт хэрэгцээг эрэмбэлэхээс гадна хувь хүн, хамт олон, олон нийт хоорондын уялдаа холбоог бүрдүүлэх, цар хүрээг хамарсан хөтөлбөрийг ижил цаг хугацаанд зэрэг эхлүүлэх стратегийн зарчмыг баримталж ажиллах нь үр дүнтэй байдаг. Энэ үүднээс онолын үндэслэлтэй боловсруулсан сургалтын хөтөлбөрөө практик хэрэглээ болгох арга зүй ба стратегийг сурах шаардлага гарч байна.
Хүмүүсийн эрүүл мэнд нь тэдний өдөр тутмын амьдрал өрнөдөг, сурдаг, ажилладаг орчинд бүтээгддэг тул ажлын байраар дамжуулж иргэдийн эрүүл мэндийг дэмжих дэлхий нийтийн чиг хандлагыг манай оронд ч мөн анхааран ажиллаж байна



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 18

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 101
Сүүлийн сард 6
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :