Үндэслэл: бөөр орлуулах эмчилгээний төрлөөс гемодиализ эмчилгээ нь Монгол улсад түлхүү хэрэглэгдэж байна. Бөөрний архаг дутагдал болон түүний эцсийн шатны эмчилгээ болох гемодиализийн хяналтыг сайжруулж, хүндрэлийг эрт илрүүлэн эмчилснээр хоёрдогч хүндрэл болон нас баралт буурч эмчлүүлэгчийн амьдралын чанар дээшлэх ач холбогдолтой юм .
Зорилго: гемодиализ эмчилгээнд өвчтөн бэлтгэгдсэн байдал, эмчилгээний чанарыг хүрцийн эмгэг өөрчлөлт, түүний хэлбэрүүд, цусны талаас гарах эмгэг өөрчлөлт болон дээрхи хүндрэлийн менежментийн байдлыг судлах.
Материал, арга зүй: судалгаанд Улаанбаатар хотод архаг гемодиализ эмчилгээнд орж байгаа нийт 223 хүнийг хамруулсан. Судалгаанд 18 болон түүнээс дээш настай, бөөрний архаг дутаглын улмаас гемодиализ эмчилгээнд 7 хоногт 3 удаа 4 цагаар орж байгаа хүмүүсийг хамруулсан. Судалгааны мэдээллийг 2018 оны 1 сараас 12 сар хүртэл ретроспектив аргаар цуглуулсан.
Үр дүн: нийт судалгаанд 223 эмчлүүлэгчийг хамруулснаас дундаж нас
48.32±
14.18 байв. Бөөрний архаг дутагдлын шалтгаанаар авч үзвэл түүдгэнцрийн архаг үрэвсэл 140 (
60.9%) давамгайлж байв. Дундаж гемоглобиний үзүүлэлт
10.59±
6.35 g/dL байв. Нийт судалгаанд хамрагдагсдын
44.8% (100)-д гемоглобин зохистой түвшинд байв. Эритропоэтин эмчилгээний дундаж тунг 7 хоногийн хэрэглээгээр үзэхэд
6007.41 ±
5011.05 IU (
90.78±
77.04 IU/кг). Сийвэнгийн ферритиний түвшинг үзсэн тохиолдлын тоо 39 (
17.49%) байв. Альбуминий хэмжээ бага байх нь цус багадалтын хяналт хангалтгүй байгаа бүлэг илүү тохиолдож байв (p=
0.038).
Нийт судалгаанд хамрагдагсдын
58.3% (134) нь бөөрний архаг дутагдал оношлогдсон жилдээ гемодиализд орсон байв.
Судасны хүрцийн төрлөөр судлахад
88.3% (197)-д артери-венийн фистул,
3.1% (7) хиймэл судас,
8.5% (19) туннел гуурс байв.
167 (
74.9%) бэлтгэсэн судасны хүрцгүй яаралтай журмаар гемодиализд орж байсан бол 56 (
24.3%) бэлтгэсэн судастай орсон байв.
Нийт судалгаанд 223 эмчлүүлэгчийг хамруулснаас 19 нь туннел гуурстай , 1 эмчлүүлэгчийн хиймэл судас бөглөрсөн байсан тул бодит үзлэгийг 203 хүн дээр хийв.
Бодит үзлэгээр 48 (
23.64%) хүнд аневризм болон гематом үүссэн, 56 (
27.59%) фистулийн гарах хэсгийн нарийсалтай, судасны лугшилт ихэсгэх сорил 14 (
6.90 %) хэвийн бус, 7 (
3.45%) судасны зарим хэсэгт шуугиан сонсогдохгүй, 14 (
6.90%) өндөр давтамжтай шуугиан тодорхойлогдож байв.
Дүгнэлт:
1. Гемоглобиний түвшин зорилтот хэмжээнд хүрээгүй тохиолдлын тоо харьцангуй өндөр буюу 10 тохиолдлын 4 нь (
38.7%) байсан бөгөөд тухайн бүлэгт эритропоэтиний тун бага ба тохируулалт хангалтгүй байв.
2. Нийт судалгаанд хамрагдагсад төмрийн бэлдмэлийг тогтмол хэрэглэдэггүй, 39 (
17.49%) нь ферритиний хэмжээ үзсэн байв. Гемодиализийн хяналтын явцад дээрх үзүүлэлтээс гадна трансферриний ханалт (TSAT) тодорхойлох шаардлагатай байдаг боловч дээрх үзүүлэлтийг тодорхойлсон тохиолдол үгүй байв.
3. Нийт судалгаанд хамрагдагсдын
61.5% нь бөөрний дутагдал оношлогдсон жилдээ гемодиализд судасны бэлтгэлгүй орсон Нийт судалгаанд хамрагдсдын
8.9% нь судсаа бэлтгэж,
91.1% яаралтайгаар төвийн венийн гуурсаар гемодиализ эмчилгээнд орсон байдлаас үзэхэд цаашид бөөрний архаг өвчний бүртгэл, хяналтыг системийг сайжруулж, БОЭ-д бэлтгэх байдлыг сайжруулах, судсыг бэлтгэж гемодиализ эхлүүлэх шаардлагатай байна.
4. Нийт судалгаанд хамрагдагсдын
23.6% (48) аневризм, гематом,
27.59% (56) АВ фистулын гарах урсгалын (венийн судсанд) нарийсал,
6.90% (14) АВ фистулын орох урсгалын (артерийн судсанд) нарийсал оношлогдсон зэргээс үзэхэд фистулийн үзлэгийг тогтмол хийж байх шаардлага байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 16
Ишлэгдсэн тоо : 0