Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн эрх зүйн зохицуулалт, харьцуулсан судалгаа



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.3 Боловсрол судлал
Улсын дугаар : 4424
Хамгаалсан он : 2022
Түлхүүр үг : ТАТВАРЫН ГЭМТ ХЭРЭГ, ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ, ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ, ЦААШДЫН ТӨЛӨВ

Аннотаци

Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлага дараах байдлаар тогтоогдож байна.
Бусад төрлийн гэмт хэрэгтэй харьцуулахад татвартай холбоотой гэмт хэрэг шүүхээр харьцангуй цөөн шийдвэрлэгдсэн, 2008 оны УИХ-с батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хууль, 2015 онд УИХ-с батлагдсан Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд заасны дагуу хэрэгсэхгүй болгосон, олон жилийн турш НӨАТ төлөгчийн борлуулалтын орлогыг 10 сая төгрөгийн босгонд барьж байсан, уг гэмт хэрэг эцэслэн шийдвэрлэгддэггүй харин иргэн болон захиргааны шүүхээр шийдвэрлэгддэг, далд эдийн засагт анхаарал хандуулдаггүй, ТЕХ-иар хяналт шалгалт хийхэд зөрчил илэрвэл Зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэдэг.
2015 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын
5.1 дүгээр зүйлийн 3-т “... гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хариуцлага хүлээлгэнэ”, 4 дэх хэсэгт “... Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан. 2015 оны Эрүүгийн хуулиар 38 гэмт хэрэгт хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлагад татахаар заасан боловч татвараас зайлсхийх хэргийн тухайд тусгайлан хуулийн этгээдэд оногдуулах ялын төрөл, хэмжээг заагаагүй учир зөвхөн хувь хүнд эрүүгийн хариуцлага оногдуулдаг.
Эрүүгийн хуульд хуулиар тогтоосон татвар ногдох орлоготой буюу эд хөрөнгөтэй, эсвэл тодорхой ажил үйлчилгээ эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгж хэн боловч төрд мөнгөн хэлбэрээр татвар заавал төлөх нь тодорхой бөгөөд энэ үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, татвар төлөхөөс зайлсхийдэг,
Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хуулийн
18.3 дугаар зүйлд Татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан бол” гэж заасан.
Татвар төлөхөөс зайлсхийсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн Тусгай ангид заасан бусад төрлийн гэмт хэрэгтэй нийлмэл байдлаар үйлдэгдэж байна.
Түүний зэрэгцээ татвар төлөхөөс зайлсхийгчид ЭХ болон Зөрчлийн хуулийн хоорондын зөрчилтэй байдал, эрх зүйн зохицуулалтын хийдлийг ашиглан хариуцлагаас зайлсхийх явдал гаргасаар байгаа.
Эрүүгийн хууль болон Зөрчлийн хууль хоёрын нэг төрлийн харилцааг зохицуулсан зохицуулалтын зөрчилтэй байдлын уршгаар сүүлийн үед харин ч цагдаагийн байгууллагаар шалгуулахаар нэг ч мөнгөний торгуульгүй өнгөрөөд зогсохгүй, нөгөө их хэмжээний нуун дарагдуулсан татвар дахин сөхөгдөхгүйгээр хаагдаж хариуцлагаас мултрах тохиолдол их болжээ.
Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн асуудлууд дээр эрүүгийн хэрэг үүсгэсэн боловч хохирогч, эзэн холбогдогч нь тогтоогдохгүй байна, нотлох баримт хангалтгүй байна гэх үндэслэлээр удах, хэрэг түдгэлзэх, эсхүл хохирол нь бага, үйлдэл нь анх удаа гэдгээр Өршөөлийн хуульд хамруулан хэргийг хэрэгсэхгүй болгох хандлага ажиглагдаж байна.
Иймд эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох нь чухал гэж үзлээ



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 5

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 222
Сүүлийн сард 12
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :