Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Улс төрийн бичвэрийг танихуйн хэл шинжлэлийн үүднээс судлах нь



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.3 Боловсрол судлал
Улсын дугаар : 4426
Хамгаалсан он : 2022
Түлхүүр үг :

Аннотаци

Аливаа асуудлыг хэлэлцэх, үзэл бодол, санаагаа илэрхийлэх, ятган үнэмшүүлэх нь мэдлэг дамжуулах, задлан шинжлэх, илэрхийлэх оюун санааны үйлдэл бөгөөд энэ нь хэлний хэрэглээ, хэлээр дамжуулан сэтгэх, харилцаа, хандлагын илрэл юм. Иймээс орчин үед харилцаа, хандлагыг дискурсийн онол, когнитив(танихуйн) онолын асуудлуудад тулгуурлан олон талаас нь судалж байна. Дискурс нь хэл, сэтгэхүй, танин мэдэхүйн шинжлэх ухааны судалгаа бөгөөд тухайн хэлээр ярилцагч ард түмний сэтгэлгээ, хандлага, итгэл үнэмшил болон сэтгэл зүйн хүчин зүйлийг хэлний хэрэглээгээр дамжуулан судалдаг.Дискурсийн онол арга зүй, дискурсийн төрлүүд, аман болон бичгийн дискурсийн онцлог, маркер, дейксис(deiktikos), дискурсийн дүн шинжилгээ, дискурсив(зорилготой яриа, бичвэр) хандлагыг хэл, сэтгэхүйн хүчин зүйлд тулгуурлан судлах нь судалгааны сонирхолтой салбар юм. Мөн орчин үеийн шинэлэг судалгаа учраас хиймэл оюун ухаан, статистик аргуудтай хослуулан судалж хэлний судалгаанд олон төрлийн хүчин зүйлсийг хэрэглэж бичвэрийн ерөнхий загварыг “Хэл-Математик” моделийг(загварыг) ашиглан боловсруулалт хийсэн нь энэ салбарын шинэлэг судалгаа болж байна. Иймд энэхүү судалгааны ажлаар ойролцоо сэдвийн хүрээнд сонгон авсан ерөнхийлөгчдийн илтгэлүүдийн хэлний хэрэглээний онцлог, хандлага, байр суурийг тоон болон чанарын шинжилгээний аргуудаар задлан шинжилсэн судалгаа юм.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 15

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 81
Сүүлийн сард 4
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :