Энэхүү судалгааны ажил нь хувь хүний сэтгэл зүйн сэдэл, ойлгоц, хандлага, ой санамж, танин мэдэхүй, зан байдал, болон хүн ам зүйн хэмжигдэхүүнээр хадгаламж эзэмшигчийн зах зээлийг сегментчлэх боломжтой эсэхийг судлах зорилго дэвшүүлсэн. Судалгаанд оролцогчдын насны тэнцвэртэй байдлыг хангасан 1800 гаруй хадгаламж эзэмшигчийг санамсаргүй түүврийн аргаар сонгосон ба судалгааны асуулга нь хувь хүний сэтгэл зүйн ялгаатай байдлыг хэмжигдэхүүн бүрээр тодорхойлох зорилготой 190 гаруй асуултыг өөртөө багтаасан болно. Зорилгодоо хүрэхийн тулд судалгааны өгөгдөлд фактор, кластер болон олон хүчин зүйлийн регрессийн шинжилгээнүүдийг хийсэн. Сэтгэл зүй, хүн ам зүйн үзүүлэлтээр ялгаатай үүссэн сегментүүдийг худалдан авах сонирхол болон хадгаламжийн үйлчилгээг сонгоход нөлөөлсөн хүчин зүйлээр нь харьцуулан судалж эцсийн үр дүнг гаргасан.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 13
Ишлэгдсэн тоо : 0