Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

"Пироплазм өвчний эмчилгээний арга болон тандалтын судалгаа"



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан , 4.5 Бусад ХАА шинжлэх ухаан
Улсын дугаар : 4441
Хамгаалсан он : 2016
Түлхүүр үг : үхрийн бабезиоз, адууны пироплазм, Babesia microti, in vitro, in vivo, ПГУ

Аннотаци

Үхрийн Babesia, адууны пироплазм өвчнүүд нь үхрийн аж ахуй болон адууны үржүүлэгт ихээхэн хэмжээний эдийн засгийн хор хохирол учруулдаг. Түүнээс гадна, Азийн улс орнуудад хүн, хулгана, хачгаас зооноз Babesia паразитууд үе үе ялган оношлогддог байна. Гэвч сэргийлэх болон хачгийн хяналт үргэлж амжилтгүй болдог байна. Одоогоор хэрэглэх боломжтой байгаа эмүүд нь амьтад хажуугийн нөлөөтэй байгаа нь тэмдэглэгдсэн байдаг бөгөөд зарим эмүүдийг нь тэсвэрлэх чадвартай паразитууд мөн мэдээлэлсэн байдаг. Үүнтэй холбоотойгоор антибабезиал болон антитейлериозиал үйлчилгээтэй эм туйлын чухал юм. Цаашлаад эндемик бүсүүдэд зооноз паразитуудын хянах арга хэмжээг бий болгох хэрэгцээтэй, гэвч ихэнх хөгжиж байгаа улс орнуудад паразитууд болон тэдгээрийн дамжуулагч хачгуудын газарзүйн тархалт одоо болтол бүрэн тогтоогоогүй байна. Энэхүү судалгаануудад бид метилен хөх (methylene blue), дипиридамол (dipyridamole), клофазимин (clofazimine)-ийн саатуулагч үр нөлөөг үхрийн Babesia болон адууны пироплазм паразитуудын in vitro өсөлт болон хулганад Babesia microti – ийн in vivo өсөлт дээр тодорхойлж харуулсан, мөн түүнчлэн Монгол улсаас хачигт зооноз Babesia паразитууд үүнд B. microti болон B. venatorum -ийг судалж үзсэн бөгөөд хоёр паразитуудад 18S rRNA, B. microti -д cox1 болон tufA генүүдийнхэн генетик шинж чанарыг шинжилсэн. Пироплазм химийн эмчилгээний аргын хувьд анхны бүтэн нийлэгжүүлсэн эм болох метилен хөхийг хүний эмчилгээнд өргөн ашигладаг тухайн эмийг паразитын эсрэг үнэлсэн. Хэдэн арван жилийн өмнө энэхүү эмийг хумхаагийн эсрэг эм гэж хэрэглэж байсан. Энэхүү судалгаанд метилен хөхийн
0.1 μM концентраци B. bovis, B. caballi, болон Theileria equi ийн 3 дах өдрийн өсгөврийн өсөлтийг мэдэгдэхүйц саатуулж байсан бол
0.01 μM нь B. bigemina -ийг мэдэгдэхүйц саатуулж байв. Babesia bovis, B. bigemina, B. caballi, болон T. equi эсрэг метилен хөхийн хамгийн их саатуулах концентрацийн хагас (IC50) нь
0.83±
0.02,
0.68±
0.09,
0.54±
0.14, болон
0.49±
0.06 μM тус тус байв. Дараагийн амьдрах чадамжийн туршилтад, эмгүй тэжээлт орчинд өсгөвөрлөхөд, өмнө нь 10 μM метилен хөхөөр эмчилсэнд B. bovis эсвэл B. bigemina хувьд ямар ч өсөлт байгаагүй. Мөн адил чадамжийн сорилтод 1 μM метилен хөхөөр эмчилсэн B. caballi болон T. equi өсөж чадаагүй. In vivo саатуулах туршилтын хувьд, 50 милграм/кг биеийн жин бүрд эмчилгээ хийсэн бүлэг эмчилгээ хийгээгүй бүлэгтэй харьцуулахад, тухайн метилен хөхийн өндөр тун B. microti in vivo өсөлт дээр багахан саатуулах нөлөө үзүүлсэн. Дипиридамол нь антитромбоцит эм бөгөөд цус харвалтын хоёрдогч харвалтаас сэргийлэх болон эмчилгээнд хэрэглэдэг бөгөөд антиплазмод идэвх болон хлорохин (chloroquine)-ий хүч нэмэгдүүлэгч идэвхтэй байдаг тухайн эмийг паразитын өсөлт дээр сорьсон. Өсгөврийн 3 дах өдөр B. bovis болон T. equi-ийн өсөлтүүдийг 25 μM концентрацийн дипиридамол мэдэгдэхүйц саатуулж байсан бөгөөд B. bigemina болон B. caballi -ийг 1 and 10 μM концентрацийн дипиридамол тус тус мэдэгдэхүйц саатуулж байв. Дипиридамолын IC50 нь B. bovis, B. bigemina, B. caballi, болон T. equi -ийн өсөлт дээр
39.5±
4.5,
26.3±
10.9,
13.2±
3.6, болон
23.5±
0.5 μM байгаа нь тооцоологдсон. Амьдрах чадамжийн туршилтад 100 μM концентраци дипиридамолоор өмнө нь эмчилсэн B. bovis, B. bigemina, болон T. equi өсөж чадаагүй бол 50 μM концентраци дипиридамолоор өмнө нь эмчилсэн B. caballi өсөхгүй байв. In vivo саатуулах туршилтын хувьд дипиридамолын 100 милграм/кг биеийн жин бүрд эмчилгээ B. microti -ийн in vivo өсөлтийг саатуулж чадаагүй. Клофазимин одоогоор уяман өвчинд хэрэглэдэг бөгөөд тухайн эмийг B. bovis, B. bigemina, B. caballi, болон T. equi in vitro өсгөвөр болон хулганад B. microti-ийн эсрэг үнэлсэн. Babesia bovis, B. bigemina, B. caballi, болон T. equi-ийн in vitro өсөлтийн эсрэг клофазиминийн IC50 үнэлгээ
8.24±
0.95,
5.73±
0.57,
7.95±
0.08, болон
2.88±
0.18 μM тус тус байв. Babesia microti-ийн халдвартай хулганад 20 милграм/кг биеийн жинд амаар эмчилгээ хийсний үр дүнд хяналтын бүлэгтэй (
45.1%) харьцуулахад хамгийн их шимэгчлэл (1.6%) мэдэгдэхүйц бага байсан бөгөөд тэр нь амьтны пироплазмоз өвчний үед хамгийн өргөн хэрэглэгддэг эм болох диминазен ацетуратын 20 милграм/кг биеийн жинд арьсанд тарьж эмчилсэн эмчилгээний үр дүнтэй дүйж байв. Хэдийгээр клофазимин болон диминазен ацетуратаар эмчилсэн хулганад бага зэргийн, богино хугацаанд цус багадалт ажиглагдсан боловч цус багадалтын хэмжээ болон үргэлжлэх байдал эмчилгээ хийгдээгүй хулганыхтай харьцуулахад бага бас богино байв. Цус юүлэх болон ПГУ ашиглаж, бид клофазимин B. microti-ийг бүрэн үхүүлсэн эсэхийг шалгаж үзсэн. Халдвар хийснээс хойших 40 дэх хоногт цусны шинжилгээ хийхэд цусны түрхцэд паразитууд олдоогүй, гэвч клофазиминаар эмчилсэн амьтны цуснаас болон клофазимин болон диминазен ацетуратаар эмчилсэн хулганы хэд хэдэн эдэд B. microti-ийн ДНХ-ийг ПГУ-аар илрүүлсэн. Хулганад клофазиминаар эмчилсэн хулганы цус юүлсний дараа паразитын өсөлт ажиглагдсан.
Тархварзүйн судалгааны хувьд B. microti болон B. venatorum-ийг судалж үзсэн бөгөөд тэдгээр нь Apicomplexa хүрээний Piroplasmida багт хамаарагдах хачгаар дамждаг зооноз цусны эгэл биет паразитууд юм. Эхлээд бид B. microti-ийн халдварыг Монгол дах өлөн хачигт шинжилж үзсэн. Нийт 219 өлөн хачгийг Монголын гурван өөр аймгаас (Баян-Өлгий, Хөвсгөл, болон Сэлэнгэ) цуглуулсан. Тэдгээрээс 63 нь Сэлэнгээс бөгөөд Ixodes persulcatus болох нь тодорхойлогдсон бөгөөд үлдсэн 156 (бүх аймгаас) нь Dermacentor nuttalli болох нь тогтоогдсон. Хачгийн ДНХ дээжүүдийг B. microti-ийн өвөрмөц ПГУ ашиглаж шалгахад, 63 I. persulcatus хачгийн 19 (
30.2%) нь B. microti-ээр эерэг байгааг илрүүлсэн. Паразит D. nuttalli-д илрээгүй. Дараа нь B. microti-ийн 18S rRNA, cox1, болон tufA дараалал олшруулж, дарааллыг тогтоож, удам төрлийн дүн шинжилгээ хийхэд хэрэглэв. Дараалал тогтоох дүн шинжилгээ Монголын 18S rRNA, cox1, болон tufA дарааллууд нь хүний US-хэлбэрийн B. microti R1 омгийн дараалалтай
99.6–100%,
96.7–
97.2%, болон
94.7–
95.3% - тай адил төсөөтэй байгааг харуулсан. Удам төрлийн дүн шинжилгээнд Монголын cox1 болон tufA дараалал нь тусдаа нэг удамд хамаарч байгааг нь илрүүлсэн бөгөөд R1 омгийн дарааллын дэд бүлгийг бүрэлдүүлж байсан бол Монголын B. microti 18S rRNA дарааллууд нь US-хэлбрийн дотор хүний гаралтай хэд хэдэн дарааллуудтай хамт багцлагдаж байв. Babesia venatorum нь өмнө мэдэж байгаачлан Babesia sp. EU1 зоонотик цусны эгэлбиет паразит бөгөөд гол төлөв буганд халддаг. Бид I. persulcatus буюу хачгаар дамждаг хэдэн хэдэн өвчнүүд, үүнд бабезиоз, энцефалит, туларемиа, болон боррелиоз өвчнүүд, тэдгээрийн шалтгаан болдог өвчин үүсгэгчүүдийг дамжуулагч хачигт B. venatorum-ийн халдвар шинжлэн үзсэн. Монгол улсын Сэлэнгэ аймгаас 2012 болон 2013 онд цуглуулсан өлөн I. persulcatus хачгаас ялган авсан ДНХ-ийн дээжүүдэд үүрэн ПГУ сорил ашиглаж B. venatorum-ийг шалгаж үзсэн. Үр дүнд 63 ДНХ-ийн дээжүүдийн хоёр нь B. venatorum-ээр эерэг байгааг харуулсан. Babesia venatorum-эерэг ДНХ дээжүүдээс олшруулсан 18S rRNA дарааллууд нь хүн болон хачгаас гарган авсан мэдэгдэж байгаа B. venatorum-ийн дараалалтай өндөр ижил төсөөтэй (
96.1–
99.9%) үзүүлэлт харуулж байв. Удам төрлийн шинжилгээнд Монголын 18S rRNA дарааллууд нь өмнө нь тодорхойлогдсон B. venatorum-ийн дарааллуудтай бүлэглэгдэв. Дүгнэлт: метилен хөхийг үхрийн Babesia болон адууны пироплазм паразитуудын эсрэг магадгүй ашиглах боломжтой бол дипиридамолыг Babesia болон Theileria паразитын эсрэг химийн эмчилгээний аргад магадгүй ашиглах боломжгүй, харин клофазимин Babesia болон Theileria in vitro болон in vivo орчинд маш сайн саатуулах нөлөө үзүүлсэн бөгөөд ирээдүйд хийх судалгаанд клофазиминийг амьтны пироплазм өвчин болон магадгүй хүний бабезиоз өвчний эсрэг өндөр үр дүнтэй аюулгүй шинэ химийн эмчилгээнд тохиромжтой цаашдын хөгжүүлэлт хийх хэрэгтэй юм. Түүнчлэн хачигт B. microti болон Монгол улсад B. venatorum оршин байгааг анх удаа мэдээллэж байгаа энэхүү судалгаа нь I. persulcatus бол эдгээр зоонотик Babesia паразитуудын боломжит дамжуулагч гэдгийг тогтоосон ба энэхүү судалгаа нь I. persulcatus хачгууд нь B. microti US-хэлбэр болон B. venatorum-ийн халдвартай илрүүлсэн. Эдгээр үр дүнгүүд нь хачиг, жижиг сүүгээр бойжигч, буга болон хүнд B. microti болон B. venatorum-уудыг илрүүлэх болон тодорхойлох өргөн хүрээний судалгаанууд хийх үндэс болж байна. Тухайн судалгаанууд нь бидэнд Монгол дах зоонотик Babesia-ийн тархварзүйн талаар илүү ойлголтыг хангаж өгөхөд хэрэгтэй.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 33

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 208
Сүүлийн сард 7
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :