Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Улстөрийн хошуучлагчийн имиж төлөвшихөд хэвлэл мэдээллийн үзүүлж буй үр нөлөө (телевиз, интернэт сэтгүүл зүйн жишээн дээр)



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.9 Бусад нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 4442
Хамгаалсан он : 2022
Түлхүүр үг : УЛСТӨРИЙН ИМИЖ, УЛСТӨРИЙН PR, СОНГУУЛЬ БА ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ

Аннотаци

Улс төрийн хошуучлагчийн талаарх судалгаа, нэн ялангуяа түүний имиж бүрдэлт, түгээн төлөвшүүлэх аргачлал нь сэтгүүл зүй төдийгүй нийгмийн харилцаа (PR), улс төр, имиж бүтээх практикт өндөр ач холбогдолтой юм. Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэн цагаас эхлэн бүх ард түмнээр Ерөнхийлөгчийг сонгох болсноор улс төрийн хошуучлагч, түүний имиж төлөвлөлт, сонгуулийн PR гэдэг ойлголт нийгмийн амьдрал харилцааны онцгой асуудал болсон. Тиймээс асуудлыг илүү нарийн, бүрэн төгс төдийгүй оновчтой нээн тодруулахын тулд Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн имиж бүрдүүлэлт, төлөвшлийг сонгуулийн өмнөх үеийн мэдээлэл харилцааны үр нөлөөтэй холбон судлах шаардлагатай хэмээн үзэж энэхүү нэг сэдэвт зохиолыг бичив.
Судалгааны арга зүй
Энэхүү эрдмийн ажлын сэдвийн хүрээнд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн имиж төлөвшлийн асуудлыг сэтгүүл зүйн онол, үзэл баримтлал, PR арга зүйн суурин дээр судална. Судалгааны ажлыг бичихдээ мониторинг, түүхэн ба логик арга, түүвэрлэн сонголт хийж, задлан шинжилж нэгтгэн дүгнэх, контент анализ, харьцуулан судлах, нийгэм сэтгэл зүйн арга, харьцуулсан судалгааны аргыг хэрэглэв. Энэхүү судалгаа нь хамрах хүрээний хувьд 1993-2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн хүрээний сурталчилгааны материал, PR мэдээлэл харилцааны онол баримтлалыг эш үндэс болгов.
Судалгааны объект, эх хэрэглэгдэхүүн, баримт материал
Энэхүү судалгааны ажилд улс төрийн имиж судлал, ялангуяа сонгуульд нэр дэвшигчдийн улс төрийн имижийн талаарх судалгаа, сонгуулийн үеийн нэр дэвшигчдийн рейтинг тогтоох судалгаа, түүнчлэн олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээтэй холбоотой дотоод, гадаадад хэвлэгдсэн эрдэм шинжилгээний бүтээл, судалгааны материалыг өргөн хэмжээнд авч үзэн, судалгааны сэдвийн хүрээнд боловсруулалт хийн, үр дүнг эрдмийн ажлын агуулгад нэгтгэж тусгасан болно. Мөн 1993-2021 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн олон нийт нийгэмд түгээсэн мэдээлэл, харилцааны бүхий л эх хэрэглэгдэхүүнийг (нийтлэл, нэвтрүүлэг, интернэт дэх аудио видео контент, баримт бичгүүд, захиалгат болон далд сурталчилгаа, судалгааны төвүүдийн судалгаа мэдээлэл, нийгмийн сүлжээний PR мессежнүүд) судалж бүтээлдээ оруулахыг хичээв.
Судалгааны ажлын бүтэц
Энэхүү бүтээл нь удиртгал, 2 бүлэг тус бүр 3 зүйл бүхий, дүгнэлт, ном зүйгээс бүрдсэн нийт 150 хуудастай болно.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 71
Сүүлийн сард 2
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :