Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол аман зохиол дахь хүүхдийн дүр, дүрслэл



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.3 Боловсрол судлал
Улсын дугаар : 4443
Хамгаалсан он : 2022
Түлхүүр үг : Аман зохиол, явган үлгэр, тууль, оньсого, зүйр цэцэн үг, зан үйлийн аман зохиол, хүүхдийн дүр

Аннотаци

“Монгол аман зохиол дахь хүүхдийн дүр, дүрслэл” сэдэвт судалгааны ажилд Аман зохиолын төрөл зүйлээс хүүхдэд хамааралтай эх сурвалжийн хүрээнд нүүдэлчин удмын монгол хүүхдийн дүр, дүрслэлийн өвөрмөц тал, хэл найруулгын ур чадварыг нь цогц байдлаар судалж, үнэлэлт дүгнэлт хийх шаардлагын үүднээс сэдвийг сонгон авсан болно.
Энэхүү судалгааны ажлын хүрээнд монгол аман зохиол дахь баримт, эх сурвалжийг үндэс болгож, монгол хүүхдийн дүрийн хэв шинжийг тодорхойлох, хүүхдийн дүр боловсруулсан аргыг тодруулах, аман зохиолын бага төрлөөс монгол хүүхдийн хүмүүжил, оюун ухаан, хүүхдэд хандах хандлага ямар дүр, дүрслэлээр илрэн гарч буйг тодруулан үзэхийг зорьсон болно.
Судалгааны ажлын зорилгын хүрээнд монгол домог зүй, үлгэрээс хүүхдийн дүртэй аман зохиолын эх сурвалж хэрэглэгдэхүүнийг бүртгэн товчоолж, хүүхдийн дүр, дүр бүтээсэн арга, туршлагыг дүрийн үг, үйлдэл, бодол сэтгэхүй, дүрүүдийн холбоо хамаарлаас тодруулан авч үзлээ. Аман яруу найргийн төрөл-оньсого, зүйр цэцэн үг, ерөөл, магтаал дахь хүүхдэд холбогдох дүрслэлээс монгол ахуй, зан заншил, ёс журам гэх мэт үндэсний шинжтэй онцлогийг задлан шинжилж тайлбарлалаа.
Судалгааны ажлын хүрээнд аман зохиолын төрөл зүйлээс хүүхдийн дүрийг тодруулахын тулд түүвэрлэн сонгох аргаар хүүхдийн дүр, дүрслэлийг задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх аргуудыг ашигласнаас гадна эх хэрэглэгдэхүүн болсон аман зохиолын төрлүүдэд жишин харьцуулах, ерөнхийлөн дүгнэх, эх зохиолыг тайлбарлах аргуудыг ашиглав.
Судалгааны ажил нь үндсэн хоёр бүлэгтэй. Нэгдүгээр бүлэгтээ хүүрнэн өгүүлэх аман зохиол дахь хүүхдийн дүр, дүрслэлийг тодруулахын тулд домог зүй, явган үлгэрт туссан хүүхдийн дүрийг хүйс, ураг төрөл, нийгмийн анги давхаргын байдлыг үндэс болгож, хүйсийн байдлаар хүү, охин; ураг төрлийн байдлаар ах дүүс, эгч дүүс; гэр бүлийн байдлаар нь өнчин, дагавар хүүхэд гэсэн ангиллын хүрээнд хүүхдийн дүрийг тодруулан авч үзэж, дүрийн хэв шинж, үлгэр, туульсийг бүтээсэн арга туршлагын талаар авч үзсэн.
Хоёрдугаар бүлэгтээ аман яруу найргийн төрөл-баатарлаг туульд хүүхдийн удам угсаа, бие бялдар, хүч чадал, эр зориг, оюун ухаан, арга билиг, авхаалж самбаа хэрхэн дүрслэгдсэнийг эх сурвалжийн хүрээнд авч тайлбарласан бол аман зохиолын жижиг төрөл зүйл дэх хүүхдэд холбогдох дүрслэлээс хэлний уран яруу дүрслэл, хүүхдийн оюун ухаан, танин мэдэхүйг нь хөгжүүлж буй байдал, хүүхдэд хамааралтай зан үйл, дэг ёс, үндэсний соёл сэтгэлгээний онцлогийг задлан шинжилж, монголчуудаас үр хүүхдэдээ хэрхэн хандаж ирсэн хандлагыг тодруулан авч үзлээ.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 81
Сүүлийн сард 6
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :