Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол орны ой, бэлчээрийн голлох хөнөөлт шавжтай тэмцэх, экологид ээлтэй ургамал хамгаалах дэвшилтэт аргуудын онол, практикийн зарим асуудалд



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан , 4.5 Бусад ХАА шинжлэх ухаан
Улсын дугаар : 4429
Хамгаалсан он : 2022
Түлхүүр үг : мөөгөнцөр, хөнөөлт шавьж, биобэлдмэл, ургамал хамгаалах

Аннотаци

Сүүлийн жилүүдэд АНУ, Канад, Япон зэрэг өндөр хөгжилтэй орнууд химийн пестицидийн хэрэглээг 60 хувь хүртэл бууруулж энэхүү үлдэж буй 40 хувийн хэрэгцээг биологийн аргаар хангах зорилттавин хэрэгжүүлж эхлээд байна [3-29].
Манай орны хувьд ч шавжтай тэмцэхэд микробиологийн аргыг хөгжүүлэхэд анхаарч тодорхой судалгааны төсөл, сэдэв, грантуудыг санхүүжүүлэн судалгаа явуулж байгаа төдийгүй гадаадын эрдэмтэд ч хамтран ажиллах саналаа ирүүлж байна. Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн үзэхэд шавжтай тэмцэх микробиологийн аргыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх зайлшгүй шаардлага бий болсон төдийгүй байгаль экологи, шинжлэх ухаан, үйлдвэрлэл, эдийн засгийн бодит хэрэгцээ хүлээгдэж байна гэж үзэж болохоор байна.
Судлаач бид шавжид эмгэг төрүүлэгч бичил биетнүүдийг өөрийн орноос нээн илрүүлж судлах улмаар хортон шавжийн эсрэг өндөр идэвх бүхий нутгийн омгуудыг гарган авах, уг омгоо Монгол орны төдийгүй олон улсын түвшинд баталгаажуулах, биобэлдмэлийн үйлдвэрлэлд ашиглан үйлдвэрлэлд нэвтрүүлэх шаардлага гарч байна.
Иймд ургамлын хөнөөлт шавжийн эсрэг өндөр идэвхтэй газар тариалан, бэлчээр, ой, ногоон байгууламжид хэрэглэх бүрэн боломжтой, экологид ээлтэй дэвшилтэт арга технологид суурилсан нутгийн омгийн биобэлдмэл гарган авч, үйлдвэрлэлд нэвтрүүлэх зорилгоор эдгээр судалгааны ажлыг гүйцэтгэлээ.
Ургамал хамгааллын зориулалтаар хэрэглэгдэж байгаа химийн пестицидийн хэрэглээг багасгаж, экологид ээлтэй микробиологи, биологийн аргуудаас туршин судалж, үйлдвэрлэлд нэвтрүүлэх зорилготой. Зорилгоо биелүүлэхийн тулд дараах зорилтуудыг тавьж ажиллав. Үүнд:
1. Монгол орны Ургамал хамгаалах химийн аргын хэрэглээ, төлөв байдлыг судлан тогтоох, үнэлэн дүгнэх

2. Монгол орны хөрс болон эмгэг шинж бүхий шавжаас Metarhizium anisopliae мөөгөнцрийн нутгийн омгийг илрүүлэх

3. Metarhizium anisopliae мөөгөнцрийн нутгийн омгийг ашиглан "Грийн" биобэлдмэлийн технологи боловсруулах

4.Трийн" биобэлдмэлийг ой, бэлчээрийн голлох хөнөөлт шавжтай тэмцэхэд хэрэглэх

5. Монгол оронд ургамал хамгаалах бэлдмэлийн үйлдвэрлэл явуулах эдийн засгийн тооцоог боловсруулах



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 29

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 164
Сүүлийн сард 8
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :