Цутгамал төмөрбетон бүтээцийг өарилга үйлдвэрлэлийн талбай дээр цахилгаан-дулааны аргаар бэхжүүлэх үед түүний хугацаанаас хамаарсан температурын утгыг тогтооход тооцооны хэрчимт шугаман ойролцоо аргыг ашиглан улмаар практик хэрэглээнд ухаалаг android үйлдлийн гар утас, таблет-нд зориулсан интерфэйсийг барилгын үйлдвэрлэлийн инженерүүдэд зориулан зохиосон;
-Бүтээцийн бетоныг халааж бэхжүүлэх үеийн температурын тооцоог:
-Гадна орчны болон бетон хольцын температур, хэв хашмал, цахилгааны бодит хүчин чадал, дулааны алдагдал болон бусад шаардлагатай өгөгдлөөр лаборатор болон талбайн туршилтаар харьцуулан шалгаж баталгаажуулсан;
-Үйлдвэрлэл дээр өргөн хэрэглэгддэг хийц элементийн геометрийн хэмжээс, гадаргуугийн модуль болон бусад шаардлагатай үзүүлэлтийг программ тооцоолох боломжтой;
-Хөтөлийн цемент ашигласан бетоны идэвхжилтиин итгэлцүүр тогтоож Искитимскийн цементтэй харьцуулан, бетонд цементийн орц, үндсэн эрдсийн найрлага болон химийн нэмэлтийн нөлөөллийг харьцуулсан
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 19
Ишлэгдсэн тоо : 0