Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийг үнэлэх аргачлалыг туршсан үр дүн (Эм найруулагч мэргэжилтэн бэлтгэх сургалтын хөтөлбөрийн жишээн дээр)



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.9 Бусад нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 4450
Хамгаалсан он : 2022
Түлхүүр үг : ХӨТӨЛБӨР, ҮНЭЛГЭЭ, ЧАДАМЖ, СУРГАЛТ, ЭМ НАЙРУУЛАГЧ

Аннотаци

Аливаа мэргэжилтэн бэлтгэж буй боловсролын байгууллага бүр өөрийн хэрэгжүүлж буй хөтөлбөрийг тодорхой хугацаанд үнэлж дүгнэн, үнэлгээний үр дүнг шийдвэр гаргахад ашигладаг бөгөөд хөтөлбөрийг үнэлэх тогтсон аргачлал зайлшгүй шаардлагатай юм. Сургалтын хөтөлбөрийг үнэлснээр хөтөлбөрийг тогтвортой үргэлжлүүлэх, шинэчлэн өөрчилж сайжруулан өргөжүүлэх, хөтөлбөрийг хэрхэн үргэлжлүүлэн хэрэгжүүлэх талаар оновчтой шийдвэр гаргах цаашдын төлөвлөлтийг хийхэд чухал ач холбогдолтой. Хөтөлбөрийг үнэлэхэд хөтөлбөрийн төлөвлөлт, хэрэгжилт, үр дүнг хөтөлбөрт оролцогч талуудын оролцоотой тодорхойлох нь чухал ач холбогдолтой юм.
Бидний судалгааны зорилго нь “Эм найруулагч” мэргэжилтэн бэлтгэх чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийг үнэлэх үнэлгээний аргачлалын хувилбар боловсруулж, аргачлалыг туршин, хөтөлбөрийг сайжруулах хэрэгцээг тодорхойлж, санал зөвлөмж боловсруулахaд оршино. Судалгаанд хөтөлбөрийг хэрэгжүүлэгч багш нар, ажил олгогч, төгсөгчдийн төлөөллийг хамруулан, тэдгээр тус бүрт зориулсан асуулга боловсруулан судалгааны мэдээлэл цуглуулсан. Тухайлбал, хөтөлбөрийн үр дүнг үнэлэхдээ сургалтын хөтөлбөрт тусгагдсан чадамжийн 8 бүлэг, харгалзах 77 чадамжийн элементүүдэд үндэслэн асуулгыг боловсруулж, эзэмшсэн чадвар бүрийг 1-5 хүртэл оноогоор үнэлсэн. Асуулгын найдвартай байдлыг Cronbach's Alpha коэффициентоор шалгаж, боловсруулалтыг SPSS
23.0 программыг ашиглан статистик боловсруулалт хийсэн. Ерөнхий үзүүлэлтүүдийн үр дүнг тооцохдоо дундаж, медиан, стандарт хазайлт, хамгийн их болон хамгийн бага утга зэрэг тодорхойлох статистик шинжилгээ хийсэн.
Сургалтын хөтөлбөрийг үнэлэх загваруудын ихэнх нь хөтөлбөрийн зөвхөн үр дүнг үнэлэхэд чиглэгддэг. Бидний хувьд хөтөлбөрийн үнэлгээ хийхдээ зөвхөн үр дүнгээс гадна төлөвлөлтөөс эхлээд өөрчлөн сайжруулах санал зөвлөмж боловсруулах хүртэлх үйл явцыг цогцоор үнэлэх нь чухал гэж үзэж байна. Бидний боловсруулан туршсан аргачлал хөтөлбөрийг цогцоор нь үнэлэхэд чиглэгдсэн бөгөөд үнэлгээнд төлөвлөлт, хэрэгжилт, үр дүн, сайжруулалт зэрэг түүний нэгдмэл цогц, тогтолцоот чанар, зарчмыг баримтлан арга зүйн боловсруулалт, дүн шинжилгээ, дүгнэлт хийсэн.
Сүүлийн үед анагаахын боловсролын хүрээнд чадамжид суурилсан хөтөлбөрийг хэрэгжүүлэх хандлага өргөжин тэлсээр байгаа бөгөөд эм найруулагч бэлтгэж буй зарим орны туршлагаас үзвэл дийлэнх нь чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Мэргэжлийн цогц чадамж, хөтөлбөрийн төлөвлөлтөд тусгасан чадамжийн нэгж, элемент, гүйцэтгэлийн шалгуурт үндэслэн үнэлгээний зарим аргачлалыг боловсруулсан. Цаашид эм найруулагч төдийгүй, чадамжид суурилсан бусад сургалтын хөтөлбөрийг үнэлэхэд тухайн хөтөлбөрийн онцлогт нийцлүүлэн энэхүү аргачлал, загварыг сайжруулан ашиглах боломжтой гэж үзэж байна. Бусад орнуудтай харьцуулахад манай улсын хувьд тухайн чиглэлээр холбогдох байгууллагаас боловсруулан хэрэгжүүлж байгаа эрх зүйн баримт бичиг, зохицуулалт хязгаарлагдмал байна. Бусад улс орон “Дэлхийн эм зүйн мэргэжилтний чадамжийн хүрээ”-нд тусгасан үндсэн 4 хүрээг өөрийн орны эм зүйн мэргэжилтэн бэлтгэх чадамжийн хүрээ болон чадамжийн стандартыг боловсруулахад чиглэл болгон ашиглаж байна. АШУҮИС-ийн Эм найруулагч бэлтгэж байгаа чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт сайн байгааг суралцагчдын дунд хийсэн үнэлгээний дүн (¯х=
80.49, SD=
11.80) илтгэж байна. Төгсөгчдийн чадамжид суурилсан үнэлгээ (¯х=
81.4 SD=
10.29) болон сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнгийн талаар сэтгэл ханамж өндөр байгаа нь нэг талаас эм найруулагч мэргэжилтэн бэлтгэж байгаа боловсрол, сургалтын чанар, үр дүнг илэрхийлэхийн зэрэгцээ, сургалтын хөтөлбөрийн зорилго, үр дүн нь хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээ, ажлын байрны нөхцөл шаардлагад олон талаараа нийцэж байгааг баталж байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 8

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 221
Сүүлийн сард 19
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :