Монгол Улсад мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэгндийн тоо, хууль бус эрэлт, нийлүүлэлт өсөн нэмэгдсэн, тэдгээр бодисын төрөл, зүйл олширсон, үүнтэй холбоотой гэмт хэргийн нөхцөл байдал хүндэрсэн, хүүхэд залуус энэ төрлийн гэмт хэрэгт олноор холбогдох болсон, гэмт бүлэглэлийн зүгээс үзүүлэх нөлөөлөл хүчтэй болж, тухайн чиглэлээр нэгдсэн бодлого, удирдлага зохион байгуулалтаар хангах үйл ажиллагаа хангалтгүй, төрийн байгууллагуудын уялдаа холбоо сул байгаагаас шалтгаалан энэ төрлийн гэмтхэргийн эрүүгийн нөхцөл байдлыгхүндрүүлжбайна.
Сүүлийн жилүүдэд хар тамхи, мансууруулах бодисыг улсын хилээр нэвтрүүлэх арга, хэлбэр улам нарийсан олон улсын шуудан илгээмж, цахилгаан бараа, ахуйн болон хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүнд нуух, бусдад дайх хэлбэрээр хууль бусаар хил нэвтрүүлэх, борлуулахдаа товлосон газарт нууж үлдээх, төлбөр тооцоог урьдчилж буедын данс ашиглан авах, шилжүүлэх зэргээр зохион байгуулалттай үйлдэж байна.
Иймд Монгол Улс, БНХАУ-ыг харьцуулан судлах замаар Монгол Улс энэ төрлийн гэмт хэрэгтэй хэрхэн үр дүнтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх замыг эрэлхийлэх зорилгоор знэ судалгааны ажлыг хийх шаардлага байв.
Энэхүү шаардлагыг үндэслэн Б.Алтансүх нь "Хар тамхины гэмт явдалтай тэмцэж буй талаарх Монгол Улс, БНХАУ-ын харьцуулсан судалгаа" сэдвээр докторын судалгааны ажлыг 2014 оноос эхлэн хийж, 2019 онд БНХАУ-ын Бээжингийн их сургуульд хамгаалсан юм.
Энэхүү диссертаци нь удиртгал, 6 бүлэг, нэгдсэн дүгнэлт, санал, ном зүй, хавсралтаас бүрдсэн.
Диссертацийн удиртгал хэсэгт судалгааны үндэслэл, шаардлага, судлагдсан байдал, судалгааны зорилго, зорилт, арга зүй, шинэлэг тал, дэвшүүлж буй асуудал, онолын болон практикийн ач холбогдол, судалгааны үр дүнгийн хэрэгжилт зэргийг оруулсан болно.
Диссертацийн нэгдүгээр бүлэгт "Монгол Улс, БНХАУ дахь хар тамхины ойлголт, төрөл, гэмт явдлын нөхцөл байдал", хоёрдугаар бүлэгт "Монгол Улс, БНХАУ дахь хар тамхины гэмт явдлын шалтгаан, нөхцөл, нөлөөлж буй хүчин зүйлсийн харьцуулсан судалгаа", гуравдугаар бүлэгт "Хар тамхины гэмт явдалтай тэмцэж буй эрх зүйн зохицуулалтын харьцуулсан судалгаа", дөрөвдүгээр бүлэгт "Хар тамхины гэмт явдалтай тэмцэж буй үйл ажиллагаанд харьцуулан хийсэн дүн шинжилгээ", тавдугаар бүлэгт "Хар тамхитай гэмт явдалтай тэмцэх талаархи хоёр орны хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудал" зэрэг асуудлыг тусгасан.
Судалгааны ажлын зорилго нь хар тамхины гэмт явдлын талаархи ойлголт, нөхцөл байдал, түүний шалтгаан, нөлөөлж буй хүчин зүйлс, тэмцэж буй эрх зүйн зохицуулалт, үйл ажиллагааг Монгол Улс, БНХАУ-ын жишээн дээр харьцуулан судалж, хоёр орны энэ талын хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар дүгнэлт, санал боловсруулахад оршиж байв.
Энэхүү судалгааны ажлыг гүйцэтгэхэдээ тоон болон чанарын судалгааны арга зүйг өргөнөөр хэрэглэсэн бөгөөд хар тамхины гэмт явдалтай холбоотой тоон мэдээлэл, судалгааны эх сурвалжийг Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын Ерөнхий Прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв болон төрийн бус байгууллагуудаас цуглуулж, түүнд математик статистикийн аргыг ашиглан боловсруулалт, дүн шинжилгээ хийсэн юм.
Чанарын судалгааны тухайд иргэдээс болон мэргэжлийн хүмүүсээс санал асуулга авах, тодорхой сегментийн төлөөлөлтэй ярилцлага хийх, тандан судлах, судалгааны эх сурвалжуудыг цуглуулах аргыг ашигласан. Тухайлбал, мөн энэхүү судалгааны ажлыг гүйцэтгэхдээ диалектикийн танин мэдэхүйн түгээмэл арга: ажиглалт, харьцуулалт, нэгтгэн дүгнэх, задлан шинжлэх, баримт бичигт дүн шинжилгээ хийх, системийн шинжилгээ, санал асуулга, математик-статистикийн аргыг өргөн хэрэглэсэн. Түүнчлэн, хууль зүй, криминологи, ялангуяа хар тамхитай гэмт явдалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх талаархи эрдэм шинжилгээний бүтээл, судалгааны үр дүн, эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл, эрх зүйн актад дүн шинжилгээ хийх зэрэг тусгай арга ашигласан болно.
Мөн хууль зүй, криминологийн чиглэлийн эрдэмтэн, судлаачдын хар тамхины гэмт явдлын талаархи эрдэм шинжилгээний бүтээл, диссертаци, судалгааны тайлан, илтгэл, өгүүлэл зэргийг эх сурвалж болгон ашигласан.
Монгол Улсад хар тамхитай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ажилтнуудаас экспертийн хувьд санал асуулгын судалгаа авч, тэдний санал, бодлыг тандан судалж, диссертацид тусгасан.
Хар тамхины гэмт явдлын талаархи ойлголт, нөхцөл байдал, түүний шалтгаан, нөлөөлж буй хүчин зүйлс, тэмцэж буй эрх зүйн зохицуулалт, үйл ажиллагааг Монгол Улс, БНХАУ-ын жишээн дээр харьцуулан цогц судалж, хоёр орны энэ талын хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар дүгнэлт, санал боловсруулсан нь судалгааны шинэлэгтал оршижбайгаа юм.
Монгол Улсад шинэ тутам үйлдэгдэж, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэж эхлээд удаагүй байна. Түүнчлэн, ЦЕГ-ын харьяанд Хар тамхитай тэмцэх газар тусгайлан байгуулагдаад удаагүй байгаа. Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зөв арга замаа эрэлхийлсэн энэ цаг үед Монгол Улс, БНХАУ-ын хар тамхитай тэмцэх асуудлаар харьцуулсан судалгаа хийсэн нь практикийн чухал ач холбогдолтой.
Диссертацид тусгагдсан судалгааны үр дүн нь Монгол Улсын практшст ашиглагдахаас гадна эрдэм шинжилгээний эргэлтэд орох боломжтой. Нөгөө талаас, БНХАУ-ын хар тамхины гэмт явдал судлалын салбарт Монгол Улсын нөхцөл байдал, туршлагыг харьцуулах боломж бүрдэх юм.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0