Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрхийн олон улсын ба үндэсний эрх зохицуулалт



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.5 Хууль
Улсын дугаар : 4469
Хамгаалсан он : 2022
Түлхүүр үг : хөдөлмөр, зохистой хөдөлмөр, насанд хүрээгүй хүний хөдөлмөр, тэгш эрх, эхчүүдийн хамгаалал, хөдөлмөрийн хууль

Аннотаци

Монгол Улс түүхэндээ хүний эрх, эрх чөлөө, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн тэгш эрх, хөдөлмөрлөх эрхийг нийгмийн хөгжлийн онцлогтой уялдуулан удаа дараагийн Үндсэн хуулиар баталгаажуулсан. БНМАУ-ын (тухайн үеийн нэрээр) 1924 оны Үндсэн хуулийн 3 дугаар зүйл, 1940 оны Үндсэн хуулийн 88, 89 дүгээр зүйл, 1960 оны Үндсэн хуулийн 78, 79, 84, 87 дугаар зүйл, Монгол Улсын 1992 оны Үндсэн хуулийн 14, 17,19 дүгээр зүйлд эмэгтэйчүүдийн эрх, эрх чөлөө, хөдөлмөрлөх эрхийг хуульчлан баталгаажуулсан. 1924 оны Үндсэн хуулийн 3 дугаар зүйлд “Тус улсын харьяат ард түмэнд угсаа, шашин, эрэгтэй, эмэгтэй гэдэг ялгаваргүй нэгэн адил эрхийг эдлүүлвэл зохино” хэмээн эмэгтэйчүүдийн тэгш эрхийг анх удаа тунхаглажээ. 1924 оны Үндсэн хуулийн энэ заалт, зарчим Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд уламжлагдан өнөөг хүрчээ. Үндсэн хуулийн дагуу эмэгтэйчүүд бүх талын эрх, эрх чөлөөг нийгмийн нийт гишүүдийн адилаар эдлэх болсон, түүнийг хуулиар баталгаажуулсан нь Монголын түүхт ололт байсан. Эмэгтэйчүүдийн эрх, эрх чөлөө улс орны хөгжлийн дагуу улам өргөссөөр байна.
Монгол Улсад Ардын хувьсгалаас хойш 1925, 1930, 1933, 1934, 1941, 1973, 1991, 1999 онд баталсан Аливаа хүчин үнэлэгчдийн дүрэм, Хүчин үнэлэхүйн тухай хууль, БНМАУ-ын Хөдөлмөрийн хууль, Хөдөлмөрийн тухай хууль зэрэг нэгдмэл хууль үйлчилж байв. Эдгээр бүх хуулиудад эмэгтэйчүүдийн тэгш эрх, хөдөлмөрлөх эрхийн асуудал хуульчлагдан баталгаажиж ирсэн байна.
2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр УИХ баталж, 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж байгаа Хөдөлмөрийн тухай хуульд өнөөгийн нийгэмд шинээр бий болсон ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамт, албадан хөдөлмөрлүүлэхийг хориглох, хүүхдийн хөдөлмөрийг хориглох, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах, нийгмийн түншлэлийг хангах суурь зарчмыг тусгаснаараа шинэлэг болсон. Мөн энэхүү хуулийн 43 дугаар зүйлийн
43.3-т ажил олгогч нь ажилтны ажил- ар гэрийн амьдралын тэнцвэрийг хангахад дэмжлэг үзүүлэх, хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд тусгах зэрэг ажилтны хүүхдэд ээлтэй хүүхэд хамгааллын бодлого хэрэгжүүлэх тухай заалт нь хөдөлмөр эрхлэлтийн харилцаа эх, хүүхэд, гэр бүлд ээлтэй байх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгдсэнээрээ онцлог юм.
Гэсэн хэдий ч жирэмсэн эмэгтэйчүүдийн ажлын байрны баталгаа, бага насны хүүхэдтэй эхийн шөнийн, илүү цагаар, томилолтоор ажиллах асуудал, насанд хүрээгүй хүний хөдөлмөрлөх насны доод хязгаар зэрэг өмнөх хөдөлмөрийн хууль тогтоомжоос дордуулсан нөхцөл, амьдралд гарч байгаа зарим зөрчил нь эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрхийн баталгааны асуудлыг судалгааны ахисан түвшинд гүнзгийрүүлэн судлах шаардлагыг бий болгосон. Судалгааны явцад эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх, тэдний хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, зохистой хөдөлмөрийг бий болгох, эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн тухай хууль, тогтоомжийг ОУХБ-ын хэм хэмжээтэй нийцүүлэхэд тулгамдаж буй онол, практикийн асуудлуудыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэн тодорхой саналуудыг дэвшүүллээ.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 10

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 388
Сүүлийн сард 16
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :