Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монголын орон нутгийн хэвлэл мэдээллийн хөгжлийн судалгаа



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.8 Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо
Улсын дугаар : 4476
Хамгаалсан он : 2023
Түлхүүр үг : хэвлэл мэдээлэл, цахим платформ, орон нутаг, радио, телевиз, мэдээллийн сайт

Аннотаци

1990 онд Монгол улс хөгжлийн шинэ замыг сонгож, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн системээс зах зээлийн системд шилжсэнээр бүхий л салбарт өмчийн шинэ харилцаа бий болсон. Монголын сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн салбарыг ч энэ үйл явц тойрон гараагүй. Урьд нь нам, төрийн ивээлд байсан ОpНХM-үүд ихээхэн бэрхшээлтэй тулгарсан билээ. Өмнө нь төвийн мэдээллийн агуулгыг давтдаг байсан ч хүчээр захиалуулж ирсэн орон нутгийн сонин . төдийгүй радио, телевиз гэх мэт бусад хэвлэл мэдээллүүд ч эдийн засаг, техник технологи, хүний нөөцийн хувьд тогтворгүй болж, аргагүйн эрхэнд үйл ажиллагаагаа зогсоосон байна. Мөн 1998 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай” хуулийн 2, 3, 4 дүгээр зүйлд төрийн байгууллага өөрийн мэдэлд хэвлэл мэдээлэлтэй байхыг хориглохын зэрэгцээ, хэвлэл мэдээллийн бие даасан хараат бус байдлыг дэмжих, мэдээллийн агуулгад хөндлөнгөөс нөлөөлөхгүй байх зэрэг хэвлэл мэдээллийн суурь харилцааг зохицуулсан.
Түүнээс хойш 30 жил өнгөрсөн ч өнөөдөр ОpНХM-ийн хөгжил, үндэсний хэмжээний болон төвийн хэвлэл мэдээлэлтэй харьцуулахад хоцорсон, аймаг, орон нутгийн ард иргэдийн мэдээллийн хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байгааг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй байна. Өнөөдөр Монгол улсад 116 ОpНХM байгаа ч, тэдгээрийн тогтвортой байдал, оршин тогтнох үндэслэл, цаашлаад илүү хөгжихөд багагүй бэрхшээл тулгарч байна. Хэдийгээр хэвлэл мэдээллийн бие даасан байдлыг олон талаар дэмжих шаардлагатай ч ОpНХM-ийн онцлог, өнөөгийн байдалтай уялдуулан шинжлэх ухааны үндэслэлтэйгээр, тэдгээрийн хөгжих арга замыг үнэлж дүгнэх нь чухал асуудал болоод байна



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 114
Сүүлийн сард 5
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :