Хүн төрөлхтөн оршин тогтнохын тулд олон зүйл дээр нэгдэх шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа ч монгол үндэстний хувьд эх оронч үзэл анхаарлын төвд байх ёстойг мартаж болохгүй. Нэгдэл, нягтралын үйл явц эрчимжихийн хэрээр задрал, ялгарлын үйл явц ч бас сэргэж байгаа тул аливаа улс үндэстэн үүнд сонор соргог хандах ёстой. Энэ утгаараа Монголын судлаачид дараах судалгаа хийж олны хүртээл болгон, үнэлэлт дүгнэлт огсен байдаг.
Социализмын үеийн эх оронч үзэл хүмүүжлийн тухай марксист-ленинист сургаалын үндэс, түүний бүрэлдэн тогтох бодит нөхцөл, субьектив хүчин зүйл, социализм бүрэн байгуулах явцад эх оронч үзэл хүмүүжлийн үүрэг роль өсон нэмэгдэх шалтгаан болон үндсэн агуулга, үндэсний ба интернационалч нийтлэг болон онцлогийн харьцааг тухайн үеийн нам төрийн бодлого, үйл ажиллагааны биелэлтэй нь уялдуулан судалсан эрдэмтэн бол К.Зардыхан9 юм. Тэрээр судалгаагаараа эх оронч хүмүүжлийн асуудлыг цаашид боловсронгуй болгох арга зам хэрэгтэй гэсэн санааг дэвшүүлжээ. Мөн тэрээр социалист тогтолцоо дахь Монголын хөдөлмөрчин олон түмний эх оронч үзлийн өв уламжлал, эх оронч, хөдөлмөрч үзэл санаа тухайн үеийн шинэ нөхцөлд хэрхэн хөгжиж байгааг дурдахдаа цэрэг-эх оронч үзлийг боловсронгуй болгох арга зам хэрэгтэй гэсэн
10. Энэ цаг үеийн нийгмийн тогтолцоо, түүний үзэл суртал нь интернационалч үзэл суртал давамгайлж байсан учраас иргэдийн үндэсний, эх оронч үзэлтэй холбогдох асуудлыг гол төлөв тойрч хязгаарлагдмал байдалд хэт тойруу байдлаар судалж байсныг тэмдэглэсэн байдаг.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0