Монгол нутаг нь чулуун зэвсгийн үеэс, зэс чулуу, хүрэл, төмрийн түрүү үе болоод Хүннү, Сяньби, Жужан, Түрэг, Уйгур, Хятан, Их Монгол улс, түүний залгамж төр улсуудын түүхэнд холбогдох археологийн дурсгалаар арвин баялаг билээ. Тэд байгаль дээр ил болон хөрсөн доор оршиж байдаг.
Монгол улсын төр засгаас түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийг хадгалж хамгаалах, сэргээн засварлах чиглэлээр олон ажил боловсруулан хэрэгжүүлж байгаа хэдий ч зарим нэг хувь хүн, аж ахуйн нэгжийн буруутай үйл ажиллагаанаас болж өнөөг хүртэл олон дурсгалт зүйлс эвдэгдэн сүйдсээр байна.
Уул уурхай, зам, барилга, байгалийн болон хүний үйл ажиллагааны үр дүнд сүйтгэгдэж болзошгүй, сүйтгэгдэж буй түүх, соёлын дурсгалыг авран хамгаалах археологийн хайгуул, малтлага судалгааны ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай хууль эрх зүйн орчин, судалгааны арга зүйг улам боловсронгуй болгоход чиглэгдсэн шинжлэх ухааны үндэстэй мэдээллийн санг бий болгож, түүнд түшиглэсэн харьцуулсан болон задлан шинжилгээ хийснээр цаашдын зорилтыг тодорхойлоход энэхүү судалгааны ажлын үндэслэл оршино.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 38
Ишлэгдсэн тоо : 0