Бидний судалгааны ажил манай оронд ашиглагдаж байгаа трактор, комбайны хөдөлгүүрийн хүрээлэх орчны тоосжилт түлш, тос агаар шүүх элементийн бохирдлын хэмжээг тогтоов. Эдгээр үзүүлэлтүүд нь бусад судлаачдын тогтоосон дүнгээс их байгаа нь харьцангуй их бохирдолтой нөхцөл болохыг харуулж байна. Энэ агаарын бохирдол нь түлш, тос агаар шүүх элементийн нэвтрүүлэх чадварт нөлөөлж хөдөлгүүрийн үндсэн
үзүүлэлтийг бууруулж болно гэсэн таамаг дэвшүүлсэн. Энэхүү таамгийг батлахын тулд онолын болон ашиглалтын үеийн туршилт судалгаа хийж гүйцэтгэв. Үүнд бохир шүүх элементүүд хөдөлгүүрийн үндсэн үзүүлэлтэд нөлөөлөх байдлын онолын судалгаа хийж дараах томъёог гаргаж авав.
N_e=[(η_V•ρ_к• η_i•Q_н)/(α•l_0 )-(∆g_c• Q_н• η_i)/V_h -(a+b〖•V〗_(p.s) ) ]•( V_h•i•n )/(30•τ)
Дээрх онолын томъёог ашиглалтын нөхцөлд батлахын тулд лабораторийн болон талбайн тариа хураалтад ажиллаж буй комбайнуудад туршилт судалгааг явуулав.
Үр тариа хураах комбайн болон ИТС-ийн лабораторийн AGCO SISU POWER
44.571 CTA загварын хөдөлгүүрт агаарын хаалт, электрон төхөөрөмж, бохир шүүр суурилуулан хөдөлгүүрийг бүрэн ачааллын горимд (2200 эрг/мин) ажиллуулан компьютерын EEM3 программаар оношилж туршив.
Хөдөлгүүрийн тосны шүүрний бохирдол түүний үндсэн үзүүлэлтэд нөлөөлөх байдлын туршилтын дүнд шүүрний бохирдол нь нэвтрүүлэх чадварыг бууруулж байна. Бохирдол тосны шүүрийг нэвчиж гарах процесст саад учруулж тосны даралтыг багасгаж байгаа ч ажиллагааны явцад хөдөлгүүрийг тосны дутагдалд оруулахгүйн тулд шүүрний алгасах клапан нээгдэж хөдөлгүүрийн түлш зарцуулалт болон чадалд мэдэгдэхүйц өөрчлөлт гаргахгүй байна.
Агаар шүүх элементийн бохирдлын үзүүлэх нөлөөг лабораторт тодорхойлохдоо хөдөлгүүрийн агаар шүүх элементийг авч түүний оронд агаарын хаалтыг угсран гидравлик эсэргүүцэл үүсгэн агаар оруулах системийн даралтын өөрчлөлтөөс хамаарах түлш өгөлтийн өөрчлөлтийн хэмжээг тогтоосон. Туршилт судалгааны үр дүнд сампо комбайны хөдөлгүүрийн агаар шүүх элементийн тоос багтаамж 7799 г, үйлчилгээний хугацаа 31 мото.цаг, солих хугацаа 217 мото.цаг байхаар тогтоогдож байна. Энэ утганд харгалзах цилиндрийн дүүргэлтийн илтгэлцүүр
0.
975...
0.814 хүртэл буурч, чадал 15 орчим кВт-аар багасах дүн гарч байна.
Түлшний шүүрний бохирдлын үзүүлэх нөлөөг тогтоохдоо хөдөлгүүрийн түлшний шүүрэнд зохиомол бохирдол үүсгэх электрон удирдлагатай төхөөрөмж зохион бүтээж, түлшний системийн эсэргүүцлийг тогтоов. Түлш дамжуулах хоолойн диаметрыг багасган циклийн түлш өгөлт болон түлшний нам даралтад гарах өөрчлөлтийг тодорхойлох туршилтыг ашиглалтын үеийн буюу хээрийн болон лабораторийн нөхцөлд гүйцэтгэсэн. Монгол газар тариалангийн төвийн бүсэд ашиглаж буй дизель хөдөлгүүрийн түлшний шүүрний ашиглалтын хугацаа 313 мото.цаг, агаар шүүх элементийн ашиглалтын хугацаа 186 мото.цаг орчим болоход шүүх элементүүдийн бохирдол
40...60 % болж байна. Энэ хугацааны дараа шүүх элементүүдийг солих шаардлагатай болж байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 42
Ишлэгдсэн тоо : 0