Монгол улсад Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх эрчим хүчний зардал бусад орнуудтай харьцуулахад өндөр байдаг тул зардлыг бууруулах, хэмнэх нь тэдний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд түлхэц болно. Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн технологид хөргөх, хөлдөөх процесс маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Ус, уураг, өөх тос, нүүрс ус, үнслэг, ислэг агуулсан бүтээгдэхүүнийг хөлдөөх хугацаа нь үүссэн мөсний талстын хэмжээ, дулаан физикийн үзүүлэлтийн өөрчлөлтөөс хамаардаг. Тиймээс, дулаан физикийн судалгааг хүйтний хэрэглээтэй үйлдвэрүүдэд, ялангуяа мах боловсруулах үйлдвэрүүдэд хийх зайлшгүй шаардлагатай байна.
Дулаан физикийн хэмжигдэхүүний өөрчлөлт, температурын хамаарлыг нарийвчлан тогтоох нь түүнийг ашигласан технологийн процессын инженерийн тооцоогоор тоног төхөөрөмжийн сонголтыг оновчтой хийх суурь болно. Эл судалгааны ажлаар бид махан бүтээгдэхүүний овор хэмжээ, хөргөх орчны температур, биохимийн бүтцээс хамаарсан дулаан физикийн үзүүлэлтийг тоорхойлж, хөлдөөх зохистой хугацааг тогтоосноор, эрчим хүчний зарцуулалтыг бууруулах, махны чанар аюулгүй байдлыг хангах боломжийг хангасан.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 4
Ишлэгдсэн тоо : 0