Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монголын нийгмийн оюун санааны амьдралд МҮОНТ-ийн гүйцэтгэх үүрэг



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.8 Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо
Улсын дугаар : 4493
Хамгаалсан он : 2023
Түлхүүр үг : 00

Аннотаци

“Монголын нийгмийн оюун санааны амьдралд МҮОНТ-ийн гүйцэтгэх үүрэг” сэдвийн хүрээнд хийсэн судалгааны ажлын дүнд:
Нийгмийн салбар шинжлэх ухааны мэдлэгт нэгэнт хэрэглээнд орсон нийгмийн ёс суртахуун, нийгмийн ёс зүй, нийгмийн ухамсар, нийгмийн сэтгэлгээ, нийгмийн үнэлэмж, нийгмийн үнэт зүйл, нийгмийн санаа бодол, нийгмийн итгэл үнэмшил, нийгмийн хүсэл зорилго, нийгмийн соён гэгээрэл зэрэг нягт харилцан хамааралтай нэг нэгнээсээ уусан, үүсэн бий болох нэг эх үндэстэй хэрнээ өөр хоорондоо ялгаатай, дахин давтагдашгүй шинж чанар бүхий суурь ойлголтуудыг харьцуулан үзэж, нягтлан судалж, эрэмбэлэн цэгцэлж, нэгтгэн зангидаж авч үзэх оюун санааны шинэ эрэлт хэрэгцээ бий болжээ гэж үзлээ.
Нийгмийг нэгэн том амьдлаг систем тогтолцоо гэж авч үзэх, нийгмийн оюун санааны амьдрал нь тэр систем тогтолцооны өнгөрсөн одоо ирээдүйг өөртөө багтаах, тухайн улс үндэстний эрдэм ухаарлын шүүн тунгаагдсан үнэт зүйлсийн тасралтгүй үргэлжлэх хэлхээс бөгөөд үүнээс ангид үлдэх боломжгүй гэдгийг иргэд олон нийтэд энгийн ойлгомжтой байдлаар хүргэх, нийгмийн шинжлэх ухааны салбаруудын судалгаа шинжилгээний ажлын эргэлтэд оруулахдаа тэс өөр зүйлс биш харилцан хамааралтай нэгдмэл шинжтэй үзэгдэл үйл явц гэдэг утгаар судалж шинжлэх хэрэгтэй болсныг олж илрүүллээ.
Тиймээс сэтгүүл зүйн шинжлэх ухааны нэгэн судлагдахуун болох МҮОНТ-ийг судлахдаа нийгмийн оюун санааны амьдралын хүрээнд багтааж, нийгмийн оюун санааны амьдралд эзлэх байр суурь, нөлөөлөх нөлөөллийг нь тодруулж, улс орон оршихуйн үндэс болсон нийгмийн оюун санааны амьдралд оролцох оролцоо, үүрэх ачаа, хүлээх үүрэг хариуцлагыг нэхэн сануулах зорилгыг эрхэм болгон авч үзсэн хэрэг.
Сэтгүүл зүй юуны төлөө оршиж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд юуны тулд ажиллаж байдгийн цаад утга чанар нийгмийн оюун санааны амьдралаар тайлагдана. Тиймээс сэтгүүл зүйн олон талт байдлыг судлахдаа нийгмийн шинжлэх ухааны бусад салбаруудын мэдлэг, судалгааны ололт амжилттай уялдуулан авч үзэж, харилцан хамаарал дунд орших үзэгдэл үйл явц, нийгмийн оюун санааны амьдралын хүрээний салшгүй нэг хэсэг хэмээн авч үзэж, судлах нь зүйн хэрэг болсныг тэмдэглэх нь зөв юм.
МҮОНТ-ийн бодлого үйл ажиллагаа, хөгжил төлөвшлийг судлахдаа нийгмийн оюун санааны амьдралд оролцох оролцоо, гүйцэтгэх үүрэг, эзлэх байр суурь, нөлөөлөх нөлөөллийн хэмжээнд судалж, олон нийт болон олон нийтийн өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа явуулж буй байгууллага, түүний сэтгүүлч, уран бүтээлчид өөрсдөө нийгмийн оюун санааны амьдралын нэг хэсэг гэдгээ сайтар ухааран, танин мэдэж, уран бүтээлээ туурвих хэрэгтэй гэдэг санааг давхар авч үзлээ.




Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 25

Ишлэгдсэн тоо : 5




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 176
Сүүлийн сард 7
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :