Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

"Хүүхдийн нийгмийн ур чадварыг хөгжүүлэх" /Асрамжийн төвийн жишээн дээр /



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.3 Боловсрол судлал
Улсын дугаар : 4494
Хамгаалсан он : 2021
Түлхүүр үг : халамж, төв, нийгэм, дэмжлэг, ур чадвар, чадамж

Аннотаци

Энэхүү судалгаа нь “Хүүхдийн нийгмийн ур чадварыг хөгжүүлэх нь” сэдвийн хүрээнд хүүхдийн нийгмийн ур чадварыг тайлбарласан онолын хандлага, үзэл баримтлал болон асрамжийн төвд амьдарч буй хүүхдүүдийн нийгмийн ур чадварын нөхцөл байдлыг тодорхойлж эрсдэлийн үнэлгээ, хүүхдүүдийн экосистем, төвлөрүүлэн болон гэр бүлийн хэлбэртэй асрамжийн үйлчилгээ, хөтөлбөрийг ялгаатай байдал, нийгмийн ур чадвар олгох хөтөлбөр зэрэг хүүхдийн нийгмийн ур чадварыг хөгжүүлэхэд шаардагдах асуудлыг нарийвчлан судаллаа.
Судалгааны арга нь стандарт асуумж, ганцаарчилсан болон фокус бүлгийн ярилцлагын аргыг ашиглан Өнөр бүл хүүхдийн төв, СОС хүүхдийн хотхон зэрэг асрамжийн төвд амьдарч үйлчилгээ авч буй хүүхдийн нийгмийн ур чадварыг үнэлж, гэр бүлдээ амьдарч буй ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдтэй харьцуулан шинжилгээ хийсэн. Судалгааны ажилдаа асрамж, халамжийн төвд амьдарч суралцдаг хүүхдүүдийг сонгон, “Нийгмийн ур чадвар” гэсэн нэр томьёог үндсэн судлагдахуун болгож, судалгааны ажлыг боловсруулав.
Судалгааны онцлог нь нийгмийн ур чадварыг тайлбарлаж нийгмийн ажил, социологи, сэтгэл судлал, боловсрол судлал зэрэг олон шинжлэх ухааныг судлан онолын хувьд баталгаажсан арга зүй хийгээд түүхэн уламжлалыг судлан орчин цагийн халамжийн үйлчилгээнд хамрагдаж буй хүүхдүүдийн ур чадварт үнэлгээ хийж цаашдын хөгжлийг тодорхойлохыг зорилоо. Хүүхдээс авсан судалгааны үр дүнгээс онцолбол өөрийн үнэлгээг, үе тэнгийн хүүхдийн үнэлгээтэй харьцуулахад асрамжийн төвд амьдардаг хүүхдүүд өөрийгөө үе тэнгийн хүүхдээс доогуур үнэлсэн ба үе тэнгийн хүүхдүүдийг өөрсдөөсөө илүү чадвартай гэж үзжээ. Харин ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд өөрийгөө үе тэнгийн хүүхдүүдтэй ижилхэн буюу зарим талаараа онцгой дээгүүр үнэлжээ.
Иймд эдгээр хүүхдүүдийн ялгаатай байдлыг үндэслэн 4 төрлийн нийгмийн ажлын үйлчилгээний хөтөлбөрийг сургалт, бүлгийн ажил, сэтгэл зүй, чөлөөт цагийн арга хэмжээний хүрээнд санал болгосон.
Цаашид асрамжийн төвийн үйлчилгээг бусад хувилбарт үйлчилгээтэй хослуулан хэрэгжүүлж хүүхдийг гэр бүлд нь эргэн нэгтгэх, садан төрлийн халамж, үрчлэлт, асралт гэр бүлийн үйлчилгээг хөгжүүлэх шаардлагатай гэж үзлээ.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 18

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 101
Сүүлийн сард 7
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :