Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монголчуудын хий насны мөчлөгт холбогдох хорио цээрийн соёлын судалгаа



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.9 Бусад нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 4496
Хамгаалсан он : 2021
Түлхүүр үг : хөл хүнд эх, тулгар эх, хорио цээр, хөл хүнд бүсгүйн дагаж мөрдөх цээрүүд, хэвлийгээс сургах ёсон,

Аннотаци

Судалгааны энэхүү ажил үндсэн 3 бүлгээс бүрдсэн. Судлаач “Хорио цээрийн соёлын онол, аргазүйн үндэс” нэгдүгээр бүлэгт соёлын талаарх орчин үеийн онол, дэлхийн нэрт судлаачдын үзэл баримтлалд дүн шинжилгээ хийж, соёл бүр өөрийн хүрээлэн буй орчиндоо утга төгөлдөр, ойлгомжтой болдог, уг соёл хүнд хэрхэн нөлөөлөх, хүн тэрхүү соёлдоо яаж хандаж байгаа харьцааг нарийвчлан судалбал олон жижиг соёл, соёлын бүрдэл хэсэг байгаа нь, улс орон бүрийн байгаль орчны нөхцөл, хүн зоны сэтгэл зүйн учир шалтгаан, туулж өнгөрүүлсэн түүхээс хамаарч, соёл бүр “өвөрмөц”, “цогц” чанартай болох нь нотлогдоно гэсэн үзэл баримтллыг уг судалгааны ажлын онолын чиг баримжаа болгож, монголчуудын хий насны мөчлөгт холбогдох хорио цээр өвөрмөц, цогц шинжтэй соёл болохыг харуулсан.
•Доктор монголын соёлын түүхэн хөгжлийн он цагийг түшиглэж, хий насны мөчлөгт баримтлах хорио цээрийн соёлын үүсэл, төлөвшил, тархалтыг эх сурвалж бүтээлүүдээс, тухайлбал, “Идээ ундааны жинхэнэ товч” хар домын судар,”Оюун мунхагийг арилгаж, хотол хүссэн хэргүүдийг гаргагч оршвой” ганзагын судар, “Олон зүйлийн сургаал-домог, ерөөл зэргийн ном дэвтэр” хорио цээрийн цогц шад зэрэг 30 гаруй судар номыг хуучин монгол бичиг, төвд хэл дээр уншин судалж, монголчуудын хий насны мөчлөгт холбогдох хорио цээрийн соёл бол түгээмэл шинж бүхий зан үйл болохыг нотолсон.
•Судлаач “Монголчуудын хий насны мөчлөгт баримтлах хорио цээрийн соёлыг судлах нь ” хоёрдугаар бүлэгт хий насны мөчлөгт холбогдох 1200 гаруй хорио цээрийг бэлгэдэл зүй, домын соёл, домог зүй, эрхэмлэх ёс, цээрлэх зан үйлийн талаас анализ хийсний дээр тулгар эхийн дэг соёл-харах үзэхүй, сонсож сонордохуй, шүргэж хүрэлцэхүй, үнэрлэж мэдрэх, амсаж амтлахуйн болон амаржих үеийн хүндрэлээс эх, үрийг хамгаалах домын соёлын утгыг тайлан тайлбарласан.
•Судлаач “Хий насны мөчлөгийн үеийн хорио цээрийн соёлын хувьсал, хөгжил” гуравдугар бүлэгт нэгэн үе монгол түмэн үндэсний өв соёл, ёс заншил бүхнээ үгүйсгэж байсан түүхийн зурвас үе, он жилүүдээс хойш ардын өв уламжлал, зан үйлээс олж авах хүмүүнлэг ёсны үнэ цэнэ, ач холбогдлыг бүдгэрүүлэн сулруулсны улмаас “цээр цадиг” алдагдаж, хүний мөс чанар муудан, хүмүүнлэг харилцаанд өө сэв сууж улмаар хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлт, сэтгэл гутралтай төрөлт нэмэгдэж байгаа нийгмийн сөрөг үзэгдлийг анзаарч, тулгар эх өвөг дээдсээс уламжлагдан ирсэн ёс заншил, хорио цээрийг дагаж мөрдөж, баримтлах аваас эерэг хандлага төлөвшинө гэдгийг ухаарч, монголчуудын хий насны мөчлөгт холбогдох устаж болзошгүй 1200 гаруй хорио цээрийг хувьсал хөгжлийн талаас сэргээн судалж, яаралтай хамгаалбал зохих 250 шахам хорио цээрийн утгыг тайлан, оюуны соёлын бүртгэл мэдээллийн санд оруулах санал дэвшүүлсэн.
•Доктор Т.Шижиртуяагийн “Хий насны мөчлөгт холбогдох хорио цээрийн соёлын судалгаа” нэг сэдэвт энэхүү бүтээл нийгэм-угсаатны соёлын даяаршил түрэн орж ирж, улс үндэстэн бүр түүхэн уламжлалт өв соёлоо сэргээх, хамгаалах, хадгалах, түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ уламжлуулан өвлүүлэх, шинжлэх ухааны эргэлтэд оруулах асуудалд онцгой анхаарал хандуулж байгаа шинэ, хүмүүнлэг эриний энэ цаг үед монголчууд бол хүнлэг сэтгэлийн охь манлай болсон бичигдээгүй хэв хуультай, аж ёсны онцгой дэг журамтай, хойч үедээ алив нүглийг тэвчиж, бие, сэтгэл, хэлээр үл үйлдэхийг ойлгуулан ухааруулж, хэвшүүлэн дадуулж, өвлүүлэн уламжлуулдаг ахмадын үг, сургаальтай ард түмэн болохыг хий насны мөчлөгт тулгар эхийн баримтлах хорио цээрийн соёлын жишээн дээр судалж харуулсан нь түүний олон жилийн оюуны тууштай, уйгагүй хөдөлмөрийн үр дүн юм.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 13

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 78
Сүүлийн сард 4
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0