Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Дээд боловсролын байгууллага дахв жендэрийн тэгш байдлын үнэлгээний индекс боловсруулсан нь



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.3 Боловсрол судлал
Улсын дугаар : 4503
Хамгаалсан он : 2022
Түлхүүр үг : Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн зан үйл

Аннотаци

Дээд боловсролын сургалтын байгууллага дахь жендерийн тэгш байдлыг үнэлэх индекс боловсруулах нь тус судалгааны зорилго юм.
Судалгааны зорилт:
- Жендерийн онолууд болон Монгол төрөөс гаргасан жендерийн бодлогыг судлах,
- Жендерийн тэгш байдлын үнэлгээний индекс боловсруулах аргачлалуудыг шинжлэх,
- Жендерийн индексийн төсөл боловсруулах,
- Боловсруулсан төслөө турших, үр дүн гаргах,
- Жендерийн тэгш байдлын үнэлгээний индексийн нэгэн хувилбар боловсруулах.
Судлах зүйл: Дээд боловсролын байгууллагын төлөөлөл болгож ШУТИС-ийг сонгож жендерийн тэгш байдлын үнэлгээ хийх.
Судлагдахуун: ШУТИС-ийн багш, ажиллагсдын болон оюутан, суралцагчидын ажиллаж, сурах орчны жендерийн мэдрэмж, ажиллагчид, суралцагчидын карьерийн хөгжилд жендерийн тэгш биш байдал нөлөөлж буй эсэх асуудал.
Судалгааны таамаглал: Жендерийн тэгш байдлын үнэлгээний индекс боловсруулж байгууллагын орчинд үнэлгээ хийх нь тухайн байгууллагад ажиллаж, сурахад таатай орчныг бүрдүүлэхэд түлхэц болно.
Судалгааны арга
- Жендерийн онол, арга зүйн ном, эх сурвалжийг судлах,
- Олон улсын жендерийн индексүүдийг харьцуулаах,
- Фокус бүлгийн ярилцлагын аргаар эрэгтэй, эмэгтэй хүйсийн төлөөлөгчдөөс чанарын судалгаа авч, үр дүнд анализ хийх,
- Жендерийн тэгш байдлын үнэлгээний индекс боловсруулахдаа MatLab, Microsoft Excel, Word програм ашиглан, үр дүнд шинжилгээ хийх.
Судалгааны үе шат, зохион байгуулалт
- 2005 онд боловсрол дахь жендерийн тэгш байдлыг дэмжих хэрэгслүүдийг англи хэлнээс орчуулж хэвлүүлсэн.
- 2020 оноос эхлэн гадаад, дотоодын жендерийн онол, арга зүйн ном, сэтгүүл, судалгааны материал, жендерийн холбогдолтой хууль эрх зүйн баримт, эрдэм шинжилгээний ажлуудыг цуглуулж, уншиж, дүн шинжилгээ хийсэн.
- 2021 оноос эхлэн ЕХ-ны жендерийн индексийн тайлан, ДЭЗФ-ын жендерийн зөрүүтэй байдлын индексийн тайлан, ЮНЕСКО-гийн боловсролын жендерийн индексийн тайлан, НҮБХХ-ийн хүн амын жендерийн тэгш бус байдлын индексийн тайлан зэрэг жендерийн индекс боловсруулахад хэрэг болох, жишээ авах материалуудыг судлан, аргачлалыг нь өөриймшүүлэн, өөрийн индексийг боловсруулж эхэлсэн.
- 2021 онд жендерийн индексээр оношилгоо хийх хэд хэдэн салбаруудыг судлаж, үүнд боловсролын салбар, тэр дундаа дунд сургууль болон их дээд сургуулиуд, бизнесийн салбарын, банк санхүүгийн байгууллагууд болон тэдгээрийн харилцагч аж ахуйн нэгжүүдэд зээлтэй уялдуулан жендерийн үнэлгээ хийх, улс төр, тэр дундаа улс төрийн намуудыг судлан үзээд, эхний удаад томоохон их дээд сургуулиудын нэг ШУТИС-ийг сонгон авч, тухайн сургуулийн жендерийн тэгш байдлыг өөрийн боловсруулсан индексээр оношилох шийдвэр гаргаад, диссертацийн ажлаа эхлүүлсэн.
- 2021 онд ШУТИС-ийн багш, ажиллагчидын тоо, хүйсийн мэдээлэл, оюутан суралцагчидын элсэлт, төгсөлт, хүйсийн мэдээлэлд дүн шинжилгээ, боловсруулалт хийн, өөрийн зохиосон жендерийн тэгш байдлын индексийн параметруудыг тодорхойлж, оношилгоо хийхэд шаардлагатай мэдээллийг боловсруулж, дүн шинжилгээ хийж, жендерийн тэгш байдлыг үнэлэх индексийн анхны хувилбарыг гаргасан.
- 2022 онд судалгааны үр дүнг нэгтгэн дүгнэж, диссертацийг бүтцийн дагуу эмхлэн бичиж хэлэлцүүлэгт бэлтгэв.
Судалгааны шинэлэг тал: Олон улсад хэрэглэгдэж буй жендерийн тэгш байдлын үнэлгээний индексүүдийг харьцуулан судлаж, монголын нөхцөлд нийцэх индексийн хувилбар боловсруулж туршин сайжруулсны үндсэн дээр боловсролын аль ч байгууллагад ашиглаж болох индексийн нэгэн хувилбар боловсруулсан нь энэ чиглэлийн судалгаанд шинэлэг ажил болов.
Судалгааны ач холбогдол: Бид тухайн индексийг боловсруулахдаа хэмжигдэхүйц үзүүлэлтүүдийг сонгож авснаар жендерийн тэгш байдалд ахиц дэвшиц гарч байгаа эсэхэд мониторинг хяналт хийх, улмаар асуудлыг тодорхой болгох, олон талт хэлбэрээр ололттой ба сул талыг ялган дүгнэж, тохирсон шийдэл гаргах бололцоо бүрдүүлж байгаагаараа бидний боловсруулсан жендерийн тэгш байдлыг үнэлэх индексийн ач холбогдол тодорхойлогдоно. Дээд боловсролын байгууллагад жендерийн тэгш байдлыг үнэлэх индексийг ашиглан үнэлгээ хийснээр ажиллаж буй эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн болон суралцаж буй оюутан, суралцагчидын жендерийн тэгш эрх хангагдаж, ажиллах, суралцах таатай орчин бүрдэх бололцоотой юм.
Судалгааны хамрах хүрээ: ШУТИС-ийн нийт 15 салбар бүрэлдэхүүн сургууль, 5 зөвлөл, 1624 ажилтан, 837 багш, 12753 оюутан суралцагчидын тоо бүртгэл, хүйсийн мэдээлэл, статистик тоонд дүн шинжилгээг хамруулах судалгааны хүрээнд энэ судалгааг хийв.
Судалгааны ажлын агуулга, үр дүнгээс нийтлүүлсэн, хэлэлцүүлсэн байдал
1. Жендерийн тэгш байдлыг дэмжих хэрэгслүүд. Орч. Б.Анхбаяр, Б.Баярмаа. УБ, 2005

2. Анхбаяр, Б.(2022). Монголчуудын жендерийн сэтгэлгээний уламжлал ба шинэчлэлийн зарим судалгааны тойм. Боловсрол судлал, 2022/02, 9-17-р тал.

3. Анхбаяр, Б. (2022). Боловсролын салбарт жендерийн мэдрэмжтэй орчин бүрдүүлсэн байдлын судалгаа. Боловсрол судлал. 2022/03, 28-34-р тал.

4. Анхбаяр, Б. (2022). Жендерийн тэгш байдлын индекс бол нийгмийн өөрчлөлтийн менежментийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэрэгсэл мөн. Боловсрол судлал. 2022/04 (хэвлэлтэд)



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 6

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 246
Сүүлийн сард 11
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :