Дэлхийн эдийн засгийн тогтолцооны даяаршлын үйл явц нь хямрал, түүнийг дагасан шинэ аюул заналыг ҮАБ-д учруулж болох тул үүнээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох арга хэмжээг төр авч хэрэгжүүлэх шаардлагатай болдог. Үндэсний аюулгүй байдлаа хангахуйц хамгаалалтын шинж чанартай төрийн бодлогын нэг бол эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах замаар хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх явдал юм. Хөрөнгө оруулалт бол үндэсний эдийн засгийн бодлогын стратегийн хүрээнд хэрэгжих ёстой улс орны нийгэм эдийн засгийн тэргүүн зэргийн асуудал юм. Аюулгүй байдлын асуудлууд шууд хөрөнгө оруулалттай зайлшгүй холбоотой. Тухайлбал, импортын болон гадаадын шууд хөрөнгө оруулалт, экспортын хэмжээ зэрэг нь дотоодын хөрөнгө оруулалтын идэвхжилт, хөрөнгө оруулалтын уур амьсгалын хүчин зүйлүүд, гадаадын түүний дотор үндэстэн дамнасан холимог компаниудыг татах, үйлчлэх, үр ашигтай харилцан ажиллах чадвараас хамаардаг байна. Энд хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогоор дотоод, гадаад хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлж, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх чиглэлээр хөрөнгө оруулалтын оновчтой зохицуулалтыг бий болгох нь чухал байна. Ингэхдээ хөрөнгө оруулалтын хурдацтай, дээд зэргийн үр ашигтай үйл ажиллагаагаар дамжуулан үндэсний язгуур ашиг сонирхол, үнэт зүйлсийг баталгаатай хамгаалах нь үндэсний эдийн засгийн хөгжилтэй холбогдож, харилцан уялдаатай орших тул үндэсний аюулгүй байдлын гол чиглэл, шалгуур нь эдийн засгийн аюулгүй байдлыг хангах явдал болно. Эдийн засгийн аюулгүй байдлыг хангах үндсэн нөхцөл нь “Эдийн засгийн бие даасан байдлаа хангаж хөгжих, байгальд ээлтэй, хүний аюулгүй, амгалан амьдрах боломжийг бүрдүүлсэн тогтвортой хөгжлийн загварыг” бий болгоход оршино гэж үзэл баримтлалын
3.
2.-т тодорхойлсон байдаг.
Дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалтын шингээх чадавхыг сайжруулах, тухайлбал орон нутгийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын өгөөжийг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага байна. Дэд бүтцийг сайжруулахын тулд гадаадын хөрөнгө оруулалтыг татахаас гадна дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлбэл илүү оновчтой үр өгөөжтэй сонголт болох юм. Учир нь гадаад өр нэмэгдэх нь үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй билээ. Цаашилбал, Монгол Улсын дэд бүтцийн хөрөнгө оруулалтын шингээх чадавхад нөлөөлж буй хүчин зүйлүүд болох техник технологийн түвшин, ажиллах хүчний боловсролын түвшин, санхүүгийн болон институцийн хөгжил зэрэгт илүү ач холбогдол өгөх зарчмыг барин ажиллах шаардлагатай байна.
Дээрх бүгдээс үзэхэд үндэсний аюулгүй байдлыг хангахуйц хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогоор хэрхэн дэмжих асуудлыг судлан шинжлэх зайлшгүй эрэлт хэрэгцээ нэгэнт бий болжээ.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 5
Ишлэгдсэн тоо : 0