Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Хүдрийн заар, заар агуулсан эм бэлдмэлийн туршилт судалгааны үр дүн



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан , 3.5 Бусад анагаах ухаан
Улсын дугаар : 4181
Хамгаалсан он : 2022
Түлхүүр үг : Монголын уламжлалт анагаах ухаан, Баданга хүдэр (Moschus Moschiferus Linnaeus), Хүдрийн заар, Гарди-5 жор, Эрдэнэ үрэл, Гарди наалт, Мускон

Аннотаци

Баданга хүдэр (Moschus moschiferus L)-ийн заар, заар агуулсан эм бэлдмэлүүдийн фармакологи, технологи, стандарт, хүдрийн заартай холбоотой генетик бүтцийн зарим онцлогийг судлан тодруулах үндсэн зорилго дэвшүүлсэн.
Хүдрийн заар нь “Увдисын далай” эх зохиолын нийт жорын
13.5%, “Анагаах ухааны дөрвөн үндэс”-т нийт жорын 2%, Tai Ping Sheng Hui Fang <<太平圣惠方>> -д
7.6%-д нь хүдрийн заар агуулсан жор байгаа болохыг илрүүлсэн. Хүдрийн заар, Гарди-5, Гарди наалт нь цочмог архаг үрэвслийн үед төвийн болон захын механизмаар өвдөлт намдаах, үрэвслийн шингэнийг бууруулах, үрэвслийг өдөөгч цитокины ялгаралтыг багасган, үрэвсэл намжаагч цитокины ялгаралтыг нэмэгдүүлэх, эд эсийн нөхөн төлжилтийг сайжруулах, халуун бууруулах нөлөөтэй байна. Үрэвслийн эсрэг үйлдлийг липооксигеназа, циклооксигеназа замуудад нөлөөлөх замаар үүсгэнэ.
Хүдрийн заар, Эрдэнэ үрэл нь туршилтын хархны тархинд үүсгэсэн ишеми реперфузийн эмгэг загварын үед М1 микроглий эсийн үйл ажиллагааг хориглосноор үрэвслийг өдөөгч цитокины ялгаралтыг багасган мэдрэлийн эсийн үхжил гэмтлийг хязгаарлан, М2 микроглий эсийг идэвхжүүлснээр мэдрэлийн эд эсийн үйл ажиллагааг дэмжих уургуудын ялгаралтыг нэмэгдүүлэн, эсийн үхжил гэмтлийг бууруулах уургууд ихсэн, үрэвслийн намжаагч цитокинуудын ялгаралт нэмэгдэж байна. Ингэснээр мэдрэлийн эд эсийн үйл ажиллагаа нөхөн сэргэлт нэмэгдэн хөдөлгөөний идэвх сайжирсан. Баданга хүдрийн генийн дарааллыг Kmer = 41 ашиглан тооцоход ойролцоогоор
3.10 GB гэж тооцоолсон бөгөөд энэ нь ойн хүдрийнхээс илүү урт байсан. Мөн баданга хүдэрт 167 өвөрмөц ген, заар ялгаруулах үйл ажиллагаанд оролцдог 21 ген байгааг илрүүллээ.
Хүдрийн зааранд агуулагдах мусконы агууламж нь
0.235±
0.12% болохыг тогтоов.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 23

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 133
Сүүлийн сард 6
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД