Цэрэг, цэргийн обьект нь цацрагийн нөлөөлөлд байнга өртөж байгаа бөгөөд хөнөөлийн ерөнхий үнэлгээг тайван болон дайн, байлдааны үед хийж байх нь цэргийн үйл ажиллагааны стратегийн нэгэн чухал чиглэл болж байна.
Орчин үеийн дайн, терроризмын үед, цөмийн энерги, цацраг идэвхт бодис ашиглах явдал нь их эрсдэл дагуулж байгаа бөгөөд цацраг идэвхт хордолтыг үүсгэх нэгэн эх сурвалж болж, цэрэг, цэргийн объектыг хамгаалах үндэсийг нэмэгдүүлэн нөхцөлдүүлж байна. Цацраг идэвхт бодисын нөлөөллийг судлах, түүний эрсдэлийг үнэлэх аргыг боловсронгуй болгох тэр тусмаа автоматжуулалтаар цаг хэмнэх, мэдээг түргэн шуурхай дамжуулах, түүнээс үүсэх хохирол, гарз хохирлыг үнэлэх асуудлын мөн чанар үүнд агуулагдаж байна.
Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, цэргийн обьектууд цацрагийн аюулаас тайван цагт ч, дайн, байлдааны ажиллагааны аль ч цаг үед ангид оршихгүй байх нь тодорхой болсон энэ цаг үед цацрагийн аюулаас бие бүрэлдэхүүн, цэргийн обьектыг хамгаалахын тулд түүний аюулыг тогтмол үнэлж, дүгнэж, шийдвэр гаргах үндэсдлэлийг бүрдүүлж өгнө. Цацрагийн аюулыг тайван цагт түүний хэлбэр, төрөл бүрээр үнэлж байх, онцгой байдал үүссэн үед осолын шинж чанарт тохирсон, дайн, байлдааны ажиллагаа явагдаж буй цаг үед хялбаршуулсан үнэлгээний арга зүйг хэрэглэж байх нь оновчтой байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 23
Ишлэгдсэн тоо : 0