Нэгдэл нь компани богино хугацаанд үйл ажиллагаагаа өргөжүүлэх өсөлтийн стратеги, үнэ цэнийг бий болгох нийтлэг хөрөнгө оруулалтын хувилбар бөгөөд хямрал тохиох, салбарын зохицуулалт чангарах үед зах зээл дээр тэсэж үлдэх аргуудын нэг болдог. Банк нь бизнесийн байгууллагын хувьд ашиг, өгөөжийг харж нэгддэг. Харин өнөөгийн санхүүгийн хямрал, технологийн шинэчлэл, хууль эрх зүйн өөрчлөлт зэргээс шалтгаалан Монгол улсын арилжааны банкнууд нэгдэж болно. Талууд нэгдэх хэлцэлд ороход бизнесийг үнэлэх, ирээдүйд бий болгох үнэ цэнийг тооцох, хэлцэл хийх үнийг тохиролцох нь нэн тэргүүний асуудал билээ. Тиймээс, нэгдэх хэлцлийн үнийн бүрэлдэхүүн хэсгүүд, үнэ тогтох муж, хэлцлийн үнийн хүрээ, премиумыг тооцон банкуудад харилцан ашигтай байх нэгдэх хэлцлийн үнийг тодорхойлох загварчлалыг боловсруулсан юм. Судалгааны ажлын хүрээнд банкны үйл ажиллагааны онцлог, түүнд тавигддаг зохицуулагчийн шалгуур, шинжилгээ, тооцооллыг агуулсан банкны шинжилгээ, үнэлгээ, нэгдлийн санхүүгийн загварууд, хэлцлийн шийдвэр гаргалтын үйл явц, нэгдлийг хойшлуулах бодит опцион, нэгдэх хэлцлийн үнийн шинжилгээнүүдийг боловсрууллаа.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 14
Ишлэгдсэн тоо : 0