Үндэсний аюулгүй байдлаа хангах хамгаалалтын шинж чанартай төрийн бодлогын нэг бол газар нутгийн өнцөг булан бүрд оршин суух иргэдийнхээ ахуй амьдралын таатай орчныг бүрдүүлэх асуудал бөгөөд нутаг дэвсгэрээ оновчтой төсвийн бодлогоор бүсчлэн хөгжүүлэх нь үүнийг шийдвэрлэх гол арга хэрэгсэл болох юм.
Өөрийн орны онцлогт нийцсэн бүсчилсэн хөгжлийн бодлого боловсруулж орон нутгийг хөгжүүлэх нь эдийн засгийн аюулгүй байдлыг хангах үндсэн нөхцөл бөгөөд “Эдийн засгийн бие даасан байдлаа хангаж хөгжих, байгальд ээлтэй хүний аюулгүй, амгалан амьдрах боломжийг бүрдүүлсэн тогтвортой хөгжлийн загварыг” бий болгоход оршино гэсэн заалтыг хэрэгжүүлэхэд түлхэц болно.
Дээрх бүгдээс үзэхэд эдийн засгийн аюулгүй байдлаа хангахуйц бүсчилсэн хөгжлийн төсвийн бодлого, түүнийгээ хэрэгжүүлэх арга замаа зайлшгүй эргэн харж, шинэчлэх, бүсчилсэн хөгжлийг төсвийн бодлогоор дэмжих бодлогын тэгш хүртээмжтэй хэрэгжилтийг цаг алдалгүй хэрэгжүүлэх зайлшгүй хэрэгцээ шаардлага бий болсон.
Иймээс уг сэдвийг сонгон авч эдийн засгийн аюулгүй байдлыг хангах асуудал, түүнийг төсвийн бодлогоор дэмжих онол арга зүйн судалгаан дээр тулгуурлан Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хангахад бүсчилсэн хөгжлийн төсвийн бодлогын үзүүлж буй нөлөөллийн өнөөгийн байдлын шинжилгээ хийж, эдийн засгийн аюулгүй байдлыг бүсчилсэн хөгжлийн төсвийн бодлогоор дэмжих арга замыг тодорхойлох зорилго тавьж шийдвэрлэсэн.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 5
Ишлэгдсэн тоо : 0