Тайз, дэлгэцийн урлаг оршин байхын суурь үндэс нь тайзны яриа мөн гэсэн ерөнхий дүгнэлт хийв. Тайзны яриа нь нэгд, “бусдын ухамсар”-аас төрсөн зохиолын хэлний утгат чанар ба утга санаа жүжигчний ухамсар болон далд ухамсрын түвшинд боловсорч, логик болон бэлгэдэлт сэтгэлгээгээр илэрдэг, гүн ба өнгөн бүтэцтэй, харилцаа, сэтгэхүй, танин мэдэхүйн харилцан үйлчлэлд үүсэж хөгждөг тогтолцоот үзэгдэл мөн; хоёрт, жүжигчний бие физиологи, сэтгэлзүйн гүн гүнзгий үндэстэй, зохиолын утга санааг илэрхийлэх тэмдэг, дохионы систем хэмээн дүгнэн үзэж байна.
Тайзны яриа ганцаарчилсан, харилцан, олуулаа гэсэн үндсэн төрлөөс бүтнэ. Ганцаарчилсан яриа нь дүрийн яриа, бичил театрын яриа, өгүүлэх урлагийн яриа зэрэг дэд төрлөөс бүтэж байна. Эдгээр нь жүжигт: дүрийн би төвт яриа, өчил, илчлэл; бичил театрт: шог хошин өгүүллэг, хошин яриа, элэглэл, явган шог; өгүүлэх урлагт: үргэлжилсэн үг, яруу найраг гэхчлэн уран зохиолын эхийг ярих, үлгэр, домог зэрэг аман зохиолын эхийг ярих зүйлсээс тус тус бүтэж байна. Ганцаарчилсан яриа нь театрын урлагийн үггүй жүжгээс бусад бараг бүх төрөлд ямар нэгэн байдлаар оршиж байгаа нь түүнийг тайзны ярианы үндсэн төрөл болохыг тодруулж байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0