Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

"Монгол нутгийн буудайн агро-морфологи, генетикийн олон янз байдлын судалгаа"



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан , 4.5 Бусад ХАА шинжлэх ухаан
Улсын дугаар : 4593
Хамгаалсан он : 2023
Түлхүүр үг : ПОПУЛЯЦИ, DURUM, POLONICUM, AESTIVUM, COMPACTUM, ЗҮЙЛ

Аннотаци

Монгол нутгийн буудайн ангилалзүй, фенотип, генотип, аж ахуйн шинж тэмдгүүдийг судалж, селекцийн эх материал болгон ашиглах боломж бүрдүүлэхэд гол зорилго оршино.
Энэхүү зорилгыг биелүүлэхийн тулд дараах зорилтуудыг тавьсан.
 Таримал ургамлын генетик нөөцийн WIEWS дэлхийн мэдээллийн системд баримталж буй ангилал зүйд буудайн ботаникийн нэршлийг тохируулах
 Нутгийн буудайн агро-морфологи, ган тэсвэрийн онцлогийг үнэлэн цөм цуглуулга байгуулах
 Нутгийн буудайн популяциудын генетикийн олон янз байдлыг илрүүлэх
СУДАЛГААНЫ АЖЛЫН ШИНЭЛЭГ ТАЛ
Таримал ургамлын генетик нөөцийн WIEWS дэлхийн мэдээллийн системд баримталж буй ангилал зүйд буудайн ботаникийн нэршлийг тохируулсан. Мөн Монгол нутгийн буудайн агро-морфологи, ганд тэсвэрийн онцлогийг үнэлэн цөм цуглуулга байгуулсан. SSR, DarT, SNP маркерууд ашиглан Монгол нутгийн буудайн генетикийн олон янз байдлыг илрүүлсэн нь шинэлэг талтай.
СУДАЛГААНЫ ҮР ДҮН
1.Монгол орны буудайн генетик нөөцийн сорт дээжийг НҮБ-ын WIEWS системд хүлээн зөвшөөрөгдсөн ангиллын шинэ системд тохируулахад хүлээн зөвшөөрөгдсөн 3 зүйл /speiceis/, 7 дэд зүйл нэршил илэрсэн ба 1 зүйл хүлээн зөвшөөрөгдөөгүй (Synonum) нэршлээр илэрч сорт дээжийн ангилалзүйг тохирууллаа.

2.Монгол нутгийн зөөлөн буудайн хээрийн цухуйц, амьдралтаар var. albinflatum, graecum янз зүйл хээрийн цухуйц, амьдралтаар ойролцоо буюу хэлбэлзэл багатай жигд хувьтай байсан. Янз зүйлийн ургацад нэг түрүүний үрийн жин /F=(327,2, P≤
0.00)/, түрүүний урт /F=(
177.4, P≤
0.00)/, var. ferrugineum янз зүйлийн ургацад нэг түрүүний үрийн жин /F=(
78.8, P≤
0.00)/, ургамлын өндөр /F=(
3.0, P≤
0.00)/, түрүүний урт /F=(
152.9, P≤
0.00)/ бодитой нөлөө үзүүлсэн. Судалгаа явуулсан 3 жилд var. hostianum, var. albinflatum янз зүйл өвчинд гойд тэсвэртэй байв. Дээрх янз зүйлийг биологи, аж ахуйн зарим үзүүлэлтээр селекцид ашиглах боломжтой.
Монгол нутгийн тагнайт буудайн нэг түрүүний үрийн жин /F=(
359.5, P≤
0.00)/, хээрийн цухуйц, амьдралтаар var. creticum, var. fetisowii янз зүйл, асгаралт тэсвэр, өвчинд тэсвэрээр Говь-Алтай, Сэлэнгийн гаралтай МК-342, МК-1392 var. icterinum, МК-264 var. creticum, var. humboldti янз зүйлийн дээжүүдийг селекцид эх материал болж болохоор байна. Монгол нутгийн хатуу, үхэр буудайг өвчинд тэсвэрээр, үхэр буудайг 1000 үрийн жин, түрүүний уртаар, хатуу буудайг нэг түрүүний үрийн жин, бүтээгдэхүүнт бутлалтаар селекцид ашиглах боломж бүрдлээ.

3.Нутгийн дээжээс МК-321 85%,
78.3%-иар, МК-314
76.2%, МК-474
83.6%, МК-5568
91.2%, МК-5580
75.7% ганд тэсвэртэй шалгарснаас МК-5568 ПЭГ-6000 бодисын аль ч хувилбарт
90.5-
91.2% ганд тэсвэртэй ба ганд тэсвэрийн эх материал болгох боломжтой байна.

4.Буудайн нутгийн 200 дээжээс зүйл, гарал, морфологи, биологийн 11 шинжийн анхан шатны үнэлгээгээр Power core 1.1 программ ашиглаж нийт дээжээс 54 дээж цөм цуглуулга болохыг тогтоов.

5.Судалгаанд 15 SSR маркер ашиглаж 85 аллель илрүүлсэн ба генетикийн олон янз байдлын индекс нь
0.51-
0.
63. PowerMarker, Structure программ ашиглан тоон шинжилгээ хийж, генотипийн хувьд 2 дэд популяци байгааг тогтоосон. Цөм цуглуулгын 30 дээжинд генетикийн олон янз байдлын сорилын технологи (Diversity Arrays Technology-DArT) аргаар судалж, нийт маркеруудын хувьд ойрын хамаарлын шинжилгээ (neighbor joining)-г хийхэд 3 бүлэг үүсгэж, бүлэг дотроо өөр хоорондоо орон зайн хувьд давхцал багатай, ялгаатай байгааг зураглалаар гаргав.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 96
Сүүлийн сард 5
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :