Энэхүү диссертацийн ажил нь А4 хэмжээтэй 115 хуудас, 3 бүлэг, 27 хүснэгт, 49 зураг, 5 хавсралттайгаар бичигдсэн. Судалгааны ажил нь Зүүнбаян, Баян-Эрхэтийн битумт элс, Хөөт булаг, Бэлийн жисийн ордын шатдаг занарын дээжүүдийг авч судалгааг хийв. Битумт элс, Шатдаг занарын химийн найрлага, шинж чанарыг судалж, халуун задралын процесст оруулах замаар нефть төст шингэн бүтээгдэхүүн гарган авах, химийн найрлага шинж чанарыг нь судалж задралын механизмыг термогравиметрийн аргаар судалж халуун тэсвэрлэлтийн индексүүдийг тогтоон халууны боловсруулалтад оруулах чиглэл, зохимжтой горим, задралаар үүссэн шингэн бүтээгдэхүүний найрлага шинж чанарыг тодорхойлж дараах үр дүнгүүдэд хүрсэн.
1. Битумт элс, шатдаг занарын техникийн үзүүлэлтээс үндэслэн үнслэг ихтэй, органик массын агуулга бага байгаа нь эрдэслэг хурдас болохыг харуулж байгаа бол битумт элсний чийг нь шатдаг занартай харьцуулахад 4 дахин бага мөн органик масс дахь битумын гарц шатдаг занартай харьцуулахад харьцангуй их байгааг тогтоосон.
2. Битумт элс, шатдаг занарыг термогравиметрийн багажаар судалж халуун тэсвэрлэлтийн индексүүдийг тогтооход битумт элсний Т5% индекс 310-380°С, Т10% индекс 460-470°С, шатдаг занарын Т5% индекс 70°С, Т10% индекс 350-400°С байгаа ба битумт элсний халуун тэсвэрлэх чанар шатдаг занараас илүү байгааг тогтоож, үүнээс үндэслэн битумт элсийг пиролизын аргаар, шатдаг занарыг термолизийн аргаар халуун задралд оруулж нефть төст шингэн бүтээгдэхүүн гарган авах боломжтой гэж үзэв.
3. Битумт элсний битумын пиролизын технологийн горимын судалгаанаас үндэслэн шингэн бүтээгдэхүүний гарц хамгийн их байх тохиромжтой нөхцөлийг 650°С-ийн температурт, 120 минутын хугацаанд, халаалтын хурдыг 10°С минут болохыг, харин шатдаг занарын термолизийн горимын судалгаанаас үндэслэн шингэн бүтээгдэхүүний гарц хамгийн их байх тохиромжтой нөхцөлийг 380°С-ийн температурт, 100 минутын хугацаанд, халаалтын хурдыг 10°С минут болохыг тодорхойлов.
4. Битумт элсний битумын пиролизын судалгааны дүнд үүссэн шингэн бүтээгдэхүүнд агуулагдах давирхайн гарц
7.96-
8.84%, хүхрийн агуулга
0.17-
0.41% байгааг, мөн битумт элс нь халууны процессын нөлөөгөөр илүү гүн хувиралд орж бага молекулт нүүрсустөрөгчдийг үүсгэж (>20 %) байгааг, Шатдаг занар, түүний керогений термолизийн технологийн туршилтын дүнд үүссэн шингэн бүтээгдэхүүний хамгийн их гарцтай нь усны орчинд эх занарт 27%, керогенд 32% гарцтай, туршилтын дүнд үүссэн шингэн бүтээгдэхүүнд термогравиметрийн шинжилгээг явуулахад шингэн бүтээгдэхүүн дэх 350˚С хүртэл нэрэгдэх тунгалаг фракцын гарц 18-31% байгааг тогтоов.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0