Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

"Газар тариалангийн төв бүсийн нөхцөлд сагад (Fagopyrum esculentum Moench) -ын сорт шалгаруулж, агротехникийн зарим аргыг судалсан дүн”



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан , 4.5 Бусад ХАА шинжлэх ухаан
Улсын дугаар : 4602
Хамгаалсан он : 2023
Түлхүүр үг : ҮРИЙН НОРМ, ТАРИХ АРГА, ТАРИХ ХУГАЦАА, ХӨГЖЛИЙН ҮЕ ШАТУУД, СОЁОЛОЛТ, БАГ ЦЭЦЭГ, УРГАЦ, БУДААНЫ ГАРЦ, ТЭЖЭЭЛИЙН ТАЛБАЙ

Аннотаци

Монгол орны газар тариалангийн төв бүсэд сагадын сорт шалгаруулах, шалгарсан сортыг тариалах тохиромжтой хугацаа, тарих арга, үрийн нормыг тогтоох, үрийн биохими,технологийн чанарыг судлах, биологийн тэсвэрт чанарт үнэлгээ өгөх зорилгоор 2017-2019 онд явуулсан судалгааны үр дүнд тулгуурлан дараах дүгнэлтийг хийв. Үүнд :
1. Газар тариалангийн төв бүсэд сагадын сорт судалгааны дүнгээр ОХУ-ын Землячка сорт хяналтын болон бусад сортуудаас 3-6 хоногоор эрт буюу соёолсноос хойш 83-86 хоногт боловсорч,
3.2-
4.2 ц/га буюу 27-36% нэмэгдэл ургацыг бүрдүүлж, манай оронд нутагших боломжтой сортоор шалгарав.

2. Сагадын сортуудыг 5-р сарын 15-нд тарихад Землячка сорт хугацааны бусад хувилбаруудаас үрийн ургацыг
2.4-
3.0 ц/га-аар нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлж байна.

3. Сагадын судалгаанд хамрагдсан сортуудаас Землячка сорт хяналтын болон бусад сортуудаас хээрийн цухуйц 1.5-
5.4%, амьдралт 1.1-1.7% -иар, харин дээрх сортуудыг 5-р сарын 15-ны хугацаанд тарихад хугацааны бусад хувилбаруудаас хээрийн цухуйц
5.5-
7.4%, амьдралт
0.7-1.7%-иар тус тус илүү байгааг тогтоов.

4. Сагадын шалгарсан сортын тарих тохиромжтой арга, үрийн нормыг тогтоох судалгааны дүнгээр мөр хооронд нь 30 см зайтай, га-д
3.5 сая/ш соёолох үрийн нормоор тарихад
14.5 ц/га үрийн ургацтай байж, үрийн нормын бусад хувилбаруудаас 1.7-
2.5 ц/га-аар илүү ургац өгч шалгарав.

5. Сагадын сортуудын үрийн болон технологийн чанарын үзүүлэлт нь тарих хугацаа урагшлах тутам нэмэгдэж байна. Сагадын сортуудыг 5-р сарын 15-нд тарихад бусад тарих хугацааны хувилбаруудаас
4.4-
8.3%-иар илүү будааны гарцтай байна.

6. Сагадын сортуудын технологийн чанарын үзүүлэлтээс харахад Японы Китавасесоба сорт хамгийн том үртэй, ОХУ-ын Землячка сорт үрийн жигдрэлт (
54.3%), хальсжилт (
24.4%), үрэн дэх бөөмийн агуулалтаараа (
76.8%) илүү байгааг судалгаагаар тогтоов.

7. Тариалангийн төв бүсэд сагадын сорт шалгаруулж, тарих тохиромжтой хугацаа, арга, үрийн нормыг тогтоосон судалгааны гурван жилийн дүнгээр үйлдвэрлэлийн нийт ашиг
54.7 хувь, цэвэр ашиг
28.7 хувь байна



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 15

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд

1

“Хээрийн туршилтын арга зүйн үндэс”. 2004 он.

2

"Ургамлын аж ахуй,".

3

Тариалангийн төв бүсэд эгэл сагагийн сорт судалсан дүн". 2003 он.

4

Сагад болон тосны ургамлын сорт судалгааны ажлын тайлан. 2003 он.

5

"Ургамлын аж ахуй ". 2009 он.

6

Ургамлын аж ахуй. Тэргүүн дэвтэр /Амуу, буурцагт таримал, гурвалжин будаа/. 1999 он.

7

"Монгол орны хөрс-газарзүйн мужлалт". 1976 он.

8

"Монгол орны уур амьсгал". 1989 он.

9

"Газар тариалангийн туршлагын арга зүй". 1986 он.

10

"Дорнод бүсэд сагагын сортуудыг судалж, тарих хугацааг тогтоох судалгааны ажлын тайлан". 1996 он.


Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 152
Сүүлийн сард 8
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :