Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Хустайн байгалийн цогцолборт газарт сэргээн нутагшуулж буй тахь (Equus przewalskii poljakov, 1881)-ийн тоо толгойн хөдлөлзүй, нөлөөлөгч хүчин зүйлс



Салбар : Байгалийн шинжлэх ухаан , 1.7 Бусад байгалийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 4275
Хамгаалсан он : 2021
Түлхүүр үг : ховор амьтан, хамгаалал, байгалийн сүрэг, устаж болзошгүй

Аннотаци

Байгальд устаж, зөвхөн хүний оролцоотойгоор амьтны хүрээлэн, нөөц газарт мэнд үлдэн, мөхлийн ирмэгт ирсэн амьтан бол гэрийн адууны хамгийн ойрын зэрлэг төрөл-тахь юм. Дэлхийн сүүлчийн зэрлэг адуу-тахийг аварч үлдээх нь зөвхөн Монголчуудын бус дэлхий нийтийн зорилго мөн. Тиймээс популяцийн ашигтай хэмжээ нь 50-иас доошгүй, 250-иас цөөнгүй бие гүйцсэн бодгалиас бүрдэх 5-10 тахийн популяци бий болгохоор Монгол, Хятад, Казакстан, Орос 4 улсын 8 газарт сэргээн нутагшуулж байна.
Хамгийн сүүлийн тээвэрлэлт хийгдсэн 2000 он, тэдгээр тахиудыг дасгах хашаанаас сулласан 2002 оноос хойш тоо толгой -
13.7 -
18.3%, дунджаар
7.6%-иар өсөв. Тахийн тоо толгойн өсөлт адууны овгийн зэрлэг зүйлүүд болох хулангийн өсөлтөөс удаан, талын эрээн тахь, уулын эрээн тахийн өсөлттэй ойролцоо байна. Харин зуйгуул илжиг, зуйгуул адууны өсөлт байгалийн зүйлүүдийнхээсээ хурдацтай байдаг.
Адууны овгийн зэрлэг зүйлүүдээс хулангийн өсөлт хурдацтай, уулын эрээн тахь, талын эрээн тахь, тахийн өсөлт удаан байгаа нь төлийн мэнд үлдэлтээр ялгаатай. Насны онцлогтой мэнд үлдэлтийн хувьд талын эрээн тахийн өсвөр бодгалийн мэнд үлдэлт дунджаар
63.0% байхад тахийн өсвөр (1-3 нас) бодгалийн мэнд үлдэлт дунджаар
90.9% байгаа нь өндөр үзүүлэлт юм. Талын эрээн тахийн бие гүйцсэн бодгалийн мэнд үлдэлт дунджаар
90.0%, тахийн бие гүйцсэн бодгалийн мэнд үлдэлт, дунджаар
85.3% байгаа нь ойролцоо үзүүлэлт бөгөөд бодгаль нэгэнт бие гүйцсэн тохиолдолд мэнд үлдэлт өндөр, хэлбэлзэл багатай байдаг ажээ. Харин талын эрээн тахийн төлийн мэнд үлдэлт дунджаар
44.2%, тахийн төлийн мэнд үлдэлт дунджаар
45.7% байгаа нь өсвөр болон бие гүйцсэн бодгалийн мэнд үлдэлтээс бага болохыг илтгэнэ. Нас, хүйсийн онцлогтой мэнд үлдэлтийн хувьд харьцангуй сайн судлагдсан гэж үздэг зуйгуул адуу, зуйгуул илжигний төлийн мэнд үлдэлт өндөр, талын эрээн тахь, тахийн төлийн мэнд үлдэлт бага байгаагийн гол ялгаа нь зуйгуул адуу, зуйгуул илжиг ихэнхдээ махчин амьтадгүй амьдрах орчинд, талын эрээн тахь, тахь махчин амьтадтай амьдрах орчинд амьдардгаас шалтгаалдаг байж болох юм.
Гөрөөл зүйлийн баялаг, арви цөөн сэргээн нутагшуулалтын эхэн үед тахийн унага чонын халдлагад илүүтэй өртдөг (
48.2%) байгаад хамгаалалттай холбоотойгоор бусад зүйл гөрөөлийн баялаг, арви өсөхийн хэрээр дан ганц тахийн унаганд халдах нь сарнин буурсан (
23.7%). Анхны тахиудыг авчирч байх 1990-ээд онд Хустайд 50 орчим буга, 7,000 орчим тарвага, эргэн тойронд 18,000 орчим мал байх үед тахийн унаганд халдах нь түгээмэл байгаад харин бугын тоо толгой 28 жилд 26 дахин өсөж 1,300-д, тарваганы тоо толгой 2 дахин өсөж 14,000-д хүрч, урьд энэ орчимд үзэгддэггүй байсан цагаан зээр ирж 300-500-гаар, зөвхөн нүүдэл шилжилтийнхээ үеэр дайран өнгөрдөг байсан аргаль хонь суурьшиж 50-70-аар сүрэглэн, эргэн тойрны мал 80,000 хүрснээр гөрөөл зүйлийн баялаг, арви өсөн тахийн унага ангуучлахыг сарниасан байж болох юм. Юутай ч, тухайн жилд хорогдсон унаганы хорогдлын шалтгаанд чонын ангуучлалын эзлэх хувь 2002-2010 оны дунджаар
48.2% байсан бол 2011-2019 оны дунджаар
23.7% болж, -
24.5%-иар буурсан байна.
Популяцийн хамгийн үр ашигтай нас болох 5-15 настай гүүний унагалалт дунджаар
59.8% байгаа нь уулын эрээн тахь, хулангийн гүүний унагалалтаас илүү, зуйгуул адууны гүүний унагалалттай ижил, зуйгуул илжиг, талын эрээн тахийн гүүний унагалалтаас бага байна. Бие гүйцсэн талын эрээн тахийн мэнд үлдэлт өндөр (
82.1%), унагалалт сайн (
74.0%) байх хэдий ч, үржлийн нас богино, 16 наснаас үхэл хорогдол огцом эрчимжиж, 90% орчим нь хорогдон, 3% нь л 18 нас хүрдэг. Харин тахийн гүү 5-20 нас хүртэл 50-иас дээш хувьтай унагалдаг. Үржил үргэлжлэх нас урт байгаа давуу тал нь төлийн хорогдол өндөр дутагдлаа нөхөж, өсөх нөхцөлийг бүрдүүлдэг хэмээн үзэж байна.
Монгол орны нийт нутгийг хамарсан 2001 оны зуднаар Хустайн тахийн популяци -
9.9%, Зүүнгарын говийн тахийн популяци -
25.5%, 2010 оны зуднаар Хустайн тахийн популяци -
10.1%, Зүүнгарын говийн тахийн популяци -
64.2%, Хомын талын тахийн популяци -
4.0% буурчээ. Монголд сэргээн нутагшуулж буй тахийн популяцид хүрээлэн буй орчны, зан төрхийн санамсаргүй хүчин зүйлс хавсран хүчтэй нөлөөлж байна хэмээн үзэж болох юм. Тоо толгойн өсөлтийг удаашруулах олон шалтгаан байх ч, бууруулсан ганц шалтгаан нь цаг агаар буюу хүрээлэн буй орчны санамсаргүй хүчин зүйлс байж, харин энэхүү байгалийн гамшигт үзэгдлийн голомтоос зайлсхийж, зайцан байрших боломжтой ч, хуучинсаг зан төрхийн улмаас идээшил нутгаасаа шилжилгүй ихээр хохирсон нь зан төрхийн санамсаргүй хүчин зүйлсээр нөхцөлджээ.
Тахийн эпигенетик хувьсал Iev =
0.23 байгаа нь ангилалзүйн хувьд туруутан бор гөрөөс (Capreolus capreolus)-өөс илүү, харин туурайтан хулан (Equus hemionus)-аас бага байна. Хулан эпигенетик хувьсал ихтэй байгаа нь тооны олон болоод үндэслэгчийн нөлөө, үржлийн тусгаарлалаас үүдсэн генетик дарамтгүй байгаагаар тайлбарлагдана. ХБЦГ болон Зүүнгарын говьд сэргээн нутагшуулсан тахийн популяцийн эпигенетик хувьсал байгалийн болон гаршмал тахийн популяцийн эпигенетик хувьслаас бага зэрэг илүү байгаа нь дэлхийн тахийн генетик олон янз байдлын судалгаанд үндэслэсэн үр дүнтэй үржүүлгийн солилцоо, түүнээс үүдсэн тоо толгойн эрчимтэй өсөлт, генетик олон янз байдалд суурилсан сэргээн нутагшуулах бодгалийн сонголт, сэргээн нутагшуулж буй газрууд дахь тахийн эрчимтэй өсөлттэй холбоотой.
Дэлхийн байгаль хамгаалах холбооны Улаан дансны ангилал, шалгуур (IUCN, 2001)-аар 1996 оныг хүртэл “Байгальд устсан” ангилалд байсан тахийг сэргээн нутагшуулж, 2008 онд “Устаж байгаа”, 2011 онд “Устаж болзошгүй” хэмээн ховордлын хоёр ч зэрэглэл бууруулахад Хустайн байгалийн цогцолборт газарт сэргээн нутагшуулсан тахийн популяци онцгой хувь нэмэр оруулсан байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 75
Сүүлийн сард 10
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :