Энэхүү судалгааны ажилд XX-XXI зууны эхэн үеийн (1911-2021) монголчуудын оршуулгын үйл ажиллагааны талаар төрөөс баримталсан бодлогын улмаас оршуулгын зан үйлд гарсан өөрчлөлт, шинэчлэлтийн түүхийг цогц байдлаар судлан тодруулжээ. Чингэхдээ Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот дахь оршуулгын үйл ажиллагааны талаар авч хэрэгжүүлсэн бодлого, бодит хэрэгжилт зэрэгт түлхүү анхаарал хандуулж, тодорхой шалгуурыг баримтлан (оршуулгын асуудал эрхэлсэн тусгай байгууллагын үүсэл, хөгжил) үе шатанд хувааж, уламжлал шинэчлэлийн холбоонд авч үзсэн болно. Судалгаанд зөвхөн өнгөрсөн түүхийн асуудал төдийгүй
Монгол Улс дахь оршуулгын үйл ажиллагааны өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлыг Улаанбаатар хотын жишээгээр судлан тодруулж, гарц шийдлийг эрэлхийлсэн нь шинэлэг тал төдийгүй ач холбогдол оршино.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 16
Ишлэгдсэн тоо : 0