Сүүлийн жилүүдэд аливаа судалгаа эрх зүйн үзэгдэл, тогтолцоог боловсронгуй болгоход чиглэх болсон нь нууц биш юм. Гэтэл хууль зүйн шинжлэх ухаанд шинэ эрх зүйн харилцаа, тогтолцоог бүрдүүлэгч субьектийн ахуй нь ямар байх талаар судалгаа төдийлөн хийгдэхгүй байна. Энэ хүрээнд миний хувьд мөрдөн шалгах ажиллагаа явуулах чиглэлээр тодорхой ажиллаж байсан туршлага дээрээ үндэслэн, үндэсний мөрдөх тогтолцоог хэрэгжүүлэгч мөрдөгчийн ахуй буюу эрх зүйн байдал ямар байна, ер нь мөрдөгчийн эрх зүйн байдал ямар байх ёстой талаар анхлан судалгаа хийсэн минь энэ юм. Мөрдөгчийн эрх зүйн байдал хангалттай бүрдээгүйгээс өнөөгийн нийгэмд ихээр дуулдах болсон хүний эрхийн зөрчил газар авч байгаа юм гэсэн ерөнхий дүгнэлтэд хүрсэн.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 9
Ишлэгдсэн тоо : 0