Бэхжүүлэгч нь компосит материалын чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд компосит материалын шинж чанарт онцгой чухал үүрэг гүйцэтгэдэг. Компоситын бэхжүүлэгч файбруудын төрөлд органик нийлэг, органик бус эслэг, байгалийн эслэг зэрэг багтдаг бөгөөд эдгээр файбар утас бүр нь бэхжүүлэгч материал юм. Эдгээр төрлүүд нь өөрийн давуу болон сул талуудтай. Синтетик эслэг нь бүх талаараа ижил материаллаг шинж чанартай байдаг тул хамгийн тохиромжтой бэхжүүлэгч материал болохыг судалгаагаар тогтоожээ.
Компосит материалын физик, химийн шинж чанарыг сайжруулах, хянах зорилгоор байгалийн гаралтай файбар, түүний гадаргуугийн өөрчлөлт, бүтцийн бионик загвараар өөрчилснөөр биологийн файбаруудын хэрэглээний хүрээг нэмэгдүүлсэн. Хулсан бүтцийн нимгэн давхарга дахь микрофибрийг бион эслэгийн бионик загвар гэж тодорхойлдог бөгөөд нэхмэлийн үйлдвэрт өргөн ашигладаг. Мушгиа, бүтэцтэй файбар материал бэлтгэх түүхий эд болгон олсын ургамал болох жутыг ашигладаг. Мушгиа бүтэц нь файбарын механик шинж чанарыг бэхжүүлэх зарчмын дагуу бионик загварыг сүлжмэлийн машин ашиглан бэхжүүлэгч файбарыг мушгиа бүтэцтэй болсон. Гурван ороомог бүхий мушгиа утсны механик шинж нь y=
0.0002x4-
0.0363x3+
2.5934x2-
58.188x тэгштэглийн дагуу ороомгын өнөгтэй хамааралтай байна. Бүтцийн хувьд 5%-ийн файбар, 3 ороомог бүхий файбарын матриц болгон давирхайгаар нэмж бэлтгэсэн компосит материалын бат бэх хамгийн өндөр элэгдэлд тэсвэртэй байна. Эцэст нь давирхайг матриц болгон авсан шинэ компосит материал, 5%-ийн файбар бүхий хулсны эслэгийн бүтцийг дуурайлган хийсэн 63°-ын ороомгын өнцөгтэй 3 ороомог бүхий файбараар бэхжүүлсэн компосит материалын физик, химийн маш сайн шинж чанартай байгаа нь тогтоогдлоо.
Давирхайн матриц бүхий компосит материалын суналтын болон шахалтын олон туршилтыг бага ачаалалын нөхцөлд загварчлахад ANSYS программыг ашигласан бөгөөд компосит материалын суналтын эсэргүүцлийг төгсөглөг элементийн аргаар тооцоолсон. Файбарын агууламж шахагдах энергийн өөрчлөлтийг харьцуулсан болно. Төгсгөлийн элементийн шинжилгээ нь туршилтын үр дүнтэй нийцэж байна. Тоон загвар нь үндэслэлтэй бөгөөд үр дүнтэй болох нь батлагдсан. Үүний зэрэгцээ компосит материалын суналтын шинж чанарын шахалтын процесс дахь хүчдэлийн тархалт ба эвдрэлийн горим. Төгсгөлийн элементийн программ хангамжаар янз бүрийн бүтэцтэй элементүүдийг судалдаг. Эцэст нь үрэлт ба элэгдлийн туршилт, SEM сканнерийн мэдрэгч шинжилгээгээр шинэ нкомпосит материал дахь ширхэгийн агууламж, файбарын төрөл, файбарын ороомгын өнцөг болон ороодсын хэмжээ элэгдэлд үзүүлэх нөлөөг судалсан болно. Компосит материалын эсэргүүцлийг судалж, эцэст нь шинэ компосит материалыг амжилттай бэлтгэсэн нь шинэ компосит материалыг олноор үйлдвэрлэх онолын үндэс суурийг тавьж байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 3
Ишлэгдсэн тоо : 0