Бохир усыг цэвэрлэх процесс нь хоорондоо харилцан хамааралтай механик болон биологи, химийн, гүн цэвэрлэгээний аргууд дээр суурилсан цогцолбор байгууламжуудаас бүрддэг. Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж /ТЦБ/-ийг 1986 онд төслийн хүчин чадал 230 мян.м3/хоног, ахуйн бохир усыг 95 хувь хүртэл цэвэрлэх технологийн шийдэлтэйгээр зураг төсөл нь боловсруулагдан үе шаттайгаар байгуулсан. Өнөө үед төв цэвэрлэх байгууламжид хүлээн авч буй бохир усны хэмжээ 176 мян.м3/хоног хүрэхэд бүх цэвэрлэгээний байгууламж дүүрч, гидравлик ачаалалд орж улмаар хальж эхэлдэг байна. Энэхүү нөхцөл байдлаас шалтгаалан бохир ус хүлээн авах камерын хэсгээс эхлэн гол коллектор шугам хоолойд 4-5 км дүүргэлт үүсэж цэвэрлэх байгууламж ослын горимд шилжин ажилладаг байна. Энэ ойролцоогоор 10-12 мян.м3 бохир ус юм. Бохир усны гидравлик ачааллаас гадна хүлээн авч буй бохир усан дахь бохирдлын үзүүлэлт нь ахуйн бохирдлоос илүүтэйгээр үйлдвэрийн гаралтай бохирдол зонхилох болсон нь төв цэвэрлэх байгууламжийн бохир ус цэвэрлэх технологид сөрөг нөлөө үзүүлэх болжээ. Дээрх хүндрэлүүдээс гадна бусад шууд болон шууд бус хүчин зүйлсээс шалтгаалан цэвэрлэх байгууламжаас дутуу цэвэрлэгдсэн ус байгальд нийлүүлэгдэх эрсдэл үүсдэг бөгөөд сүүлийн арван гаруй жилийн хугацаанд цэвэрлэгээний үр дүн, улирлаас хамааран 60-80 хувьтай байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0