Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол улсад анх бүртгэгдсэн үхрийн арьс товруутах өвчний дэгдэлт, тархалтыг тогтоож, оношлуурын технологи боловсруулсан нь



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан , 4.3 Мал эмнэлэг судлал
Улсын дугаар : 4796
Хамгаалсан он : 2024
Түлхүүр үг : үхрийн арьс товргуутах өвчин, вирус ялган авах, MDBK эс, эсрэгтөрөгч бэлтгэх

Аннотаци

Үхрийн арьс товруутах өвчин (ҮАТӨ) нь Poxviridae овгийн Каприпоксвирусээр үүсгэгддэг өвчин юм. Энэхүү өвчний шинж тэмдэг нь өндөр халуурах, тунгалгийн зангилааг гэмтээж, арьсан доорх эслэгт эдэд хаван үүсэх, сүүний гарц огцом буурах, биеийн бүх хэсгийн арьсанд 2-5 см хүртэл хэмжээтэй том зангилаа хэлбэрийн товруу үүсэх, цаашдаа арьсанд үүссэн шархны ормоор гүн хонхор үлддэг, үхрээс авах ашиг шим эрс багасдаг, эдийн засагт асар их хор хохирол учруулдаг өвчин юм. Өвчний үхэл хорогдол 10 хувиас бага, өвчлөл 5-45 хувь байдаг. ҮАТӨ нь Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагад мэдээлэгддэг хил дамжин халдварладаг өвчин юм. Монгол улсад 2021 оны 8-р сард Дорнод аймагт үхрийн арьс товруутах өвчин оношлогдсон.
Энэхүү судалгааны ажил нь Үхрийн арьс товруутах өвчний дэгдэлт, тархалтын эрсдэлт хүчин зүйлүүдийг тодорхойлон, өвчний үүсгэгчийг ялган авч, ийлдэс судлалын оношлуурын технологи боловсруулан туршин сорих зорилгын хүрээнд хийж гүйцэтгэсэн. Судалгааны үр дүнд эдгээр Дорнод аймгийн 4 суманд үхрийн арьс товруутах өвчний халдварлалт
5.9% байсан бөгөөд сум бүрээр халдварлалт, тархалтын хувийг тогтооход Дашбалбар суманд хамгийн өндөр тархалтай буюу
9.8% бол хамгийн бага тархалт Булган суманд
2.3% байв. Эрсдэлт хүчин зүйлийн судалгаагаар ялаа, шумуул ихээр цугларах боломжтой худаг болон тогтоол уснаас усалж буй мал үхрийн арьс товруутах өвчнөөр илүүтэйгээр өвчилж байв. Үхрийн арьс товруутах өвчний вирусийг эсийн өсгөвөр ашиглан ялган авах, баталгаажуулах зорилтын хүрээн Дорнод аймгийн Чулуунхороот, Гурванзагал, Дашбалбар, Булган гэсэн 4 суманд ҮАТӨ-ий шинж тэмдэгтэй үхрээс авсан дээжээс үхрийн арьс товруутах өвчний вирусийг MDBK шугаман эсийн өсгөврийг ашиглан вирусийг амжилттай ялган авч баталгаажуулав. Ялган авсан вирусийг ITR болон RPO30 ген дээр тулгуурлан генийн дараалал тогтоох шинжилгээг хийхэд манай улсад 2021 онд оношлогдсон ҮАТӨ-ий вирус нь Ази тивд 2016-2020 онуудад бүртгэгдсэн үхрийн арьс товруутах өвчний вирусийн омгуудтай
99.8% адил төстэй байгааг тогтоов. Ялган авсан вирусээр эсрэгтөрөгч бэлтгэж судалгаанд ашиглах зорилтын хүрээнд баталгаажуулсан вирусийг ашиглан ҮАТӨ-ийг ийлдэс судлалын аргаар оношлох оношлуурын технологийг боловсруулав. Бэлтгэсэн оношлуурын эсрэгтөрөгчийн мэдрэг чанар
96.3%, өвөрмөц чанар
99.9% бөгөөд ҮАТӨ-ий байгалийн халдвар болон вакцины дархлааг шалгах, оношлох зорилгоор нутагшуулан хэрэглэх бүрэн боломжтой байна



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 6

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 12
Сүүлийн сард 10
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :