Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Баримтат кино соёлын өвийг хадгалж хамгаалах хэрэгсэл болох нь (Телекино үйлдвэрийн жишээн дээр)



Салбар : Хүмүүнлэгийн ухаан , 6.5 Бусад хүмүүнлэгийн ухаан
Улсын дугаар : 4799
Хамгаалсан он : 2024
Түлхүүр үг : баримтат кино, соёлын өвийн кино, өв-кино

Аннотаци

Энэхүү диссертаци нь Баримтат кино нь соёлын өвийг хадгалж хамгаалах арга хэрэгсэл болохыг тодруулж Монголын теле кино үйлдвэрийн сан хөмрөгт хадгалагдаж буй соёлын биет бус өвийн баримтат киног илрүүлэн баримтат өв-киног тодорхойлох тодорхойлох зорилготой.
Бид судалгааныхаа зорилго, зорилтын хүрээд Нэгдүгээр бүлэгт: баримтат кино хэмээх ойлголт, түүний төрөл зүйл, хэл илэрхийллийн онцлогийг тодруулж,
баримтат кино соёлын харилцааны хэрэгсэл болохыг тодорхойлсон. Хоёрдугаар бүлэгт: Баримтат киногоор соёлын өвийг хадгалан, хамгаалж ирсэн арга, туршлагыг судалж монголын баримтат киноны түүхийн цаглавар гаргасан. Мөн олон улсад соёлын биет бус өвийг баримтжуулсан баримтат киног хадгалж, хамгаалж буй арга туршлагыг судалсан. Баримтат кино нь мэдээлэл харилцааны хэрэгслээс гадна, соёлын баримтат өвийн нэгэн төрөл “өв-кино” болохыг тогтоов. Улмаар Монголын баримтат өв-кино хэмээх тодорхойлолтыг боловсруулсан. Мөн олон улсад соёлын баримтат өв-киног нээн илрүүлж, хадгалж хамгаалж буй бодлого, чиг хандлагыг харьцуулан судалж, монголын баримтат өв-киног тодорхойлох арга замыг судалсан.
Гуравдугаар бүлэгт: Монголын Телекино үйлдвэрийн уран бүтээлийн хадгалалт хамгаалалтын өнөөгийн байдлыг тодруулж, бүртгэлжүүлэв. Мөн хадгалж үлдсэн нийт киноноос соёлын биет бус өвийг баримтжуулсан баримтат киног судлан тогтоож, баримтат өв-киног илрүүлсэн.
Судалгааны арга зүй
Баримтат кино дахь соёлын өвийг судлах нь олон шинжлэх ухааны зааг дээр явагддаг. Тиймээс олон нийтийн харилцааны онол болон баримт судлалын онол, жанрын онолд суурилан, соёл судлал, соёлын ой санамж, кино судлал, медиа судлалын үзэл баримтлал, аргазүйн хүрээнд судалгаа хийсэн. Онолын судалгаанд түүхэн харьцуулах арга, баримтын судалгааны арга хэрэглэсэн түлхүү хэрэглэсэн.
Мөн систем-бүтцийн аргыг хэрэглэн монголын баримтат киноны түүхэн цаглаврыг гаргасан. Телекино үйлдвэрийн баримтат киноны сан хөмрөгөөс соёлын биет бус өвийг баримтжуулсан баримтат киног илрүүлэхдээ баримт судлалын онол аргазүйд тулгуурласан. Улмаар Стив Нейл (Steve Neale)-ийн медиа хэлний код, конвенцын онолд тулгуурлан Стюард Холлын “хүлээн авах онол”-ын хүрээнд соёлын биет бус
өвийг баримтжуулан үлдээсэн баримтат кинонд контент анализын чанарын судалгааны аргаар судалгаа хийж, задлан шинжилж нэгтгэн дүгнэсэн.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 9

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 16
Сүүлийн сард 14
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :