Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Соёл, урлагийн дээд боловсролын сургалтын тогтолцоог боловсронгуй болгох судалгаа



Салбар : Хүмүүнлэгийн ухаан , 6.5 Бусад хүмүүнлэгийн ухаан
Улсын дугаар : 4802
Хамгаалсан он : 2024
Түлхүүр үг : сургалтын хөтөлбөр, төгсөгчид, ур чадвар, ажлын байр, мэргэшлийн хүрээ

Аннотаци

Энэхүү судалгааны бүтээлийн нэгдүгээр бүлэгт соёл, урлагийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх асуудлыг соёл ба боловсролын харилцан шүтэлцээнд тулгуурлан үнэт зүйлд суурилсан соёл, урлагийн дээд боловсролын сургалтын хөтөлбөрийг бий болгох суурь зарчим, санал болгох хувилбарыг дотоод, гадаадын судлаачдын бүтээл олон улсын байгууллагаас гаргасан зөвлөмж, бодлогын баримт бичиг зэргийг судалж, боловсруулсан. Судалгааны ажлын хоёрдугаар бүлэгт монголын соёл, урлагийн салбарт мэргэжилтэн бэлтгэж ирсэн түүхэн уламжлал, шинэчлэл хөгжлийг 4 үечлэлд хуваан судлан тодруулж, социологийн судалгааны аргаар соёл, урлагийн салбарын хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээг тодорхойлж, өнөөгийн ажлын байранд шаардлагатай болж байгаа ур чадварын зөрүүг тодруулсан.
Судалгааны ажлын гуравдугаар бүлэгт диссертацын ажлын судалгаа, боловсруулалтын ажлын үр дүнд үндэслэн “Үндэсний мэргэшлийн хүрээ”, шаталсан түвшинтэй уялдуулан соёлын салбарт “Соёл, урлагийн үндэсний мэргэшлийн хүрээ”-г бүрдүүлэх саналыг дэвшүүлж, соёл, урлагийн мэргэжилтнийг бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх тогтолцоог бүрдүүлэх үндэслэл, хувилбар, зарчмыг боловсруулж, бодлогын хүрээнд анхаарах саналыг дэвшүүлэв.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 10

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 15
Сүүлийн сард 13
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :