Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Хөгжмийн эгшиг тэмдэглэгээний уламжлалын асуудалд



Салбар : Хүмүүнлэгийн ухаан , 6.4 Урлаг (Урлаг, Урлагийн түүх, Урлагийн гүйцэтгэх төрлүүд, Хөгжим)
Улсын дугаар : 4787
Хамгаалсан он : 2024
Түлхүүр үг : хөгжмийн эгшиг, дуу, тэмдэглээ

Аннотаци

Хөгжмийн эгшиг тэмдэглэгээ нь хөгжмийн урлагийн төлөөлөлүүд өөр хоорондоо харилцан ойлголцох, хөгжмийн зохиолыг бүтээн тоглож амилуулах боломжийг олгодог бүх нийтийн хэл юм. Хөгжмийн эгшиг тэмдэглэгээний төрлүүд нь янз бүрийн соёлын хүрээнд үүсэж гарсан бөгөөд цаг хугацааны явцад боловсронгуй болон төгөлдөржиж ирсэн байнгын хувьсал билээ.
Хөгжмийн эгшиг тэмдэглэгээ нь түүхэн иргэншил бүрт харилцан адилгүй онцлогтой байсан бөгөөд соёлын үйл ажиллагааны өөр өөр арга боломжийг ашиглаж иржээ. Жишээ нь чулуу, шахмал шавар ашиглан дүрс сийлэх, папирус, илгэ, цаасан дээр дүрс тэмдэг, тэмдэглэгээ бичих гэх мэт. Эртний соёлуудад хөгжмийн аялгуу, хэмнэлийг илэрхийлэхийн тулд дүрс, тэмдэг ашигладаг байсан ч тэдгээрийн аль нь ч цогц чанартай байгаагүйгээс тэдний хөгжмийн талаарх ойлголтыг хязгаарлаж байжээ. Энэхүү судалгааны ажлыг аливаа улс үндэстний түүхэн үүслээс бус хөгжмийн эгшиг тэмдэглэгээний үүслийн хувьд ямар улс нь түрүүлж хөгжмийн эгшиг тэмдэглэгээ тэмдэглэхийн эрмэлзэж байсан археологийн олдворын насжилтаас хамааран улс орнуудыг оруулсан болно



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 11
Сүүлийн сард 9
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :