Ипполитийн хусны навчны химийн бүрэлдэхүүн, найрлагыг судалсны дүнд 12 бодис цэврээр ялган, 1H ба 13C ЦСР арга, 1H-1H COSY, HMQC, HMBC, масс спектрометрийн аргуудаар диарилгептаноидын уламжлалын 4 бодис, флавоноидын бүлгийн 8 нэгдлийн молекулын бүтэц байгууламжийг энэ зүйл ургамлаас анх удаа ялган тогтоов. Ипполитийн хус, Хавтага навчит хусны навчны биологийн идэвхт нэгдлийг нийлбэр байдлаар тодорхойлох судалгааны дүнд Ипполитийн хусны навчинд нийлбэр флавоноид
2.39%, Хавтага навчит хусны навчинд 1.61%, нийлбэр антоцианин Ипполитийн хусны навчинд
0.28%, Хавтага навчит хусны навчинд
0.31%, нийлбэр фенолт нэгдэл Ипполитийн хусны навчинд
4.3%, Хавтага навчит хусны навчинд
4.4%, нийлбэр аргаах бодис Ипполитийн хусны навчинд 1.38%, Хавтага навчит хусны навчинд
0.97% байгааг тогтоов. Ипполитийн хус, Хавтага навчит хусны навчны хуурай хандны хурц хорон чанарын судалгааны дүнд хусны навчны хуурай хандны LD50 тун 2950 мг/кг (Сидоровын ангилалаар хоргүй) байгааг Личфилд Уилкоксоны аргаар, сөрөг нөлөө үзүүлэхгүй хамгийн өндөр тун 295 мг/кг, туршилтын харханд уулгах хоногийн тунг
59.0 мг/200 г, хүнд уулгах тунгийн хэмжээ (хоног)
47.8 мг/кг байгааг тогтоолоо.
Харханд аллоксанаар үүсгэсэн чихрийн шижингийн эмгэгийн үед хусны навчны хуурай хандны цусан дах глюкозыг бууруулах in vivo судалгааны дүнд эмгэг бүлэгт цусан дах глюкозын хэмжээ
31.5 ммоль/л-ээс
17.1 ммоль/л буурсан бол Ипполитийн хусны навч хэрэглэсэн бүлэгт
29.3 ммоль/л–ээс
6.9 ммоль/л болж
59.6% буурсан, Хавтага навчит хусны навчны ханд хэрэглэсэн бүлэгт
29.1ммоль/л-ээс
6.3 ммоль/л болж (
62.3%) буурсан нь хусны навчны хуурай ханд чихрийн шижингийн үед цусан дах глюкозын хэмжээг бууруулах үйлдэл үзүүлж байна. Харханд аллоксанаар үүсгэсэн чихрийн шижингийн үед хусны навчны хуурай хандны антиоксидант идэвх тодорхойлох in vitro судалгааны (Rat Malondialchehyche Elisa Kit) дүнд эмгэг бүлэгт хархны цусны ийлдэсний МДА-ийн хэмжээ
3.76 нмоль/мл байсан ба эмчилгээний 2 бүлэгт: Ипполитийн хусны навчны ханд хэрэглэсэн бүлэгт ийлдэсний МДА-ийн хэмжээ
2.23 нмоль/мл буюу
53.5% буурсан, Хавтага навчит хусны навчны ханд хэрэглэсэн бүлэгт ийлдэсний МДА-ийн хэмжээ 1.63 нмоль/мл буюу
33.9%-иар бууруулж хусны навчны ханд антиоксидант идэвх үзүүлж байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0