Монгол орны 10 нуурын шаварлаг хурдсын химийн найрлагыг нарийвчлан судалж ангилалд хамруулж, зөв зохистой хэрэглэх шинжлэх ухааны үндсийг бий болгосноос гадна хурдсаас анх удаа усан хандыг ялган авч түүний найрлага, шинж чанарын үзүүлэлтийг тогтоон монгол улсын стандарт болон оюуны өмчөөр баталгаажсан бэлдмэлийг гарган авсан. Түүнчлэн нуурын хурдсаас биологийн өндөр идэвхтэй гумины бодисыг ялган бага ба хэт бага тунгийн үед буудайн үрийн ургах эрчим, соёололтонд үзүүлэх нөлөөг тогтоосон нь шаварлаг хурдсыг хөдөө аж ахуй болон бусад салбарт шинжлэх ухааны үндэстэй хэрэглэх боломж бий болгосон.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0