Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : Сэдэвт ажил
Хугацаа: 2002-2004
Санхүүжилт: 7,809.0 мян.төг
Түлхүүр үг : Парафин, нафтен, ароматик нүүрсустөрөгч, өндөр молекулт нүүрсустөрөгч, фракцийн найрлага, гетероатомт нэгдэл, хийн хроматографи, хий-шингэний хроматографи, 1Н ба 13С ЦСР-ийн спектр, УФ-спекртоскопи, хийн хроматографи-масс спекртоскопийн арга, нимгэн үеийн
Үр дүн
1. Хоёр ордын нефтийн бензиний фракцийн бүрэлдэхүүнийг НУ нэг бүрээр нарийвчлан тогтоож Тамсагбулагийн ордын бензиний фракцад парафин 69, нафтен 45, ароматик 41, олефин 3, бүгд 158, Зүүнбаянгийн ордын нефтэнд парафин 61, нафтен 34, ароматик 26, олефин 31, бүгд 152 дан нүүрсустөрөгчдийг танин тодорхойлов.
2. Бензиний фракцад изоалкан: н-алкан харьцаа 0.98-1.3; ксилол: этилбензол харьцаа 1.2-3.1 байгаагаас уг ордын нефтүүдийг сапропель гаралтай А төрлийн парафинлаг нефть гэж дүгнэлээ.
3. Керосины ба дизель фракцийн НУ-дийн бүрэлдэхүүний хувьд хоёр ордын нефть ойролцоо агуулгатай байна. Керосины фракцад нафтений НУ-ид өндөр агуулгатай, олефин бага, хүхэр бага, хүчиллэг, иодын тоо өндөр байгаа нь гүнзгий дулаан үйлчлэлийн нөлөөгөөр нефть үүсэх биозадралын процесс эхний шатандаа байгаагийн баталгаа болно.
4.Рr/Рh харьцаа Зүүнбаянгийн нефтэнд 1.2, Тамсагбулагийн нефтэнд 2.1-2.2 байгаагаас тухайн ордын нефтүүд үүсэх явцдаа ангижирсан төлөвт байгааг харуулна. Рr/n-С17; Рh/n-С18 харьцаа Тамсагбулагийн нефтэнд илүү бага байгаа нь энэ ордын нефть Зүүнбаянгийхаас илүү гүнзгий дулааны задралд орсон болохыг батална.