Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : Сэдэвт ажил
Хугацаа: 2002-2004
Санхүүжилт: 21,300.0 мян.төг
Түлхүүр үг : цеолит, каолин, базальтоид, крент, цемент, гидратжилт, карбонат, алит, белит, чуулуунцар, сорбент, ион солилцох чадвар, галт уулын шил, перлит
Үр дүн
1. Геологчдын хийсэн судалгаа шинжилгээгээр Элгэн-булаг, ЗамынУлааны ордын перлитыг хөнгөн, дулаан тусгаарлах бетон хийц үйлдвэрлэхэд хэрэглэгдэх хөвсгөр сайр чулуу, элс гаргаж авахад ашиглахад тохиромжтойг тогтоосон.
2. РФА-ийн судалгаагаар Эрдэнэтийн хам хаягдалд α ба β - кварц, Na- хээрийн жоншны ; Элгэн-булаг перлитэд β - кварц, монтморилонит, галлуазит, гидрослюд, γ -каолинит, β - кристобалитийн фазууд байгааг, харин Замын –улааны перлит нь аморф бүтэцтэй болохыг тогтоов.
3. Элгэн-булагийн ба Замын -Улааны перлит нь 1020C , 600C -ийн эндотермийн эффектийн зурваст адсорбцын усаа алдаж байгааг; 2800C, 1900C -ын экзотермийн эффектийн зурваст аморф төлөвөөс SiO2→ кристал төлөв SiO2 –д шилжиж байгаа; 8700C, 8500C- ийн сул эндотермийн эффектийн зурваст химийн холбоот усаа алдаж байгааг ДТА судалгаагаар тогтоов. Энэ нь перлитийн найрлагад хоёрдогч эрдэс –монтмориллонит байгааг гэрчилж байна.
4. Түшлэгийн цеолитын ион солилцлын багтаамж нь - статик нөхцөлд-1.04 мг экв/гр; 0.8мг экв/гр- динамик нөцөлд-0.27мг экв/ гр 153 байв. Ион солилцлын багтаамжийн ихэнх хувийг кальцийн ион эзэлж, Н.Ф.Челищевийн гаргасан цеолитын ордын ангиллаар энэ цеолитыг кальци-натрийн төрөлд хамааруулж болно гэж үзлээ.
5. Хүчиллэг орчинд рH 3.2-оос 5.0 -ын хооронд байхад цеолит нь хром, хар тугалга, цайр, зэс ионуудтай сонгомол байдлаар ион солилцолд орж байна.
6. Уусмалын рH-ыг 3.2-оос 5.0 хүртэл өсгөхөд ионууд Cr3+>Pl2+>Zn2+>Cu2+ гэсэн дарааллаар ион солилцолд орж байгааг тогтоов.
7. Түшлэгийн цеолитын чулуулаг нь клиноптилолит эрдсээс тогтсон бөгөөд хээрийн жонш, бөсөл чулуулаг, кварцыг хольц хэлбэрээр агуулж байгааг рентгенофазын судалгаагаар тогтоов.
8. Түшлэгийн цеолитыг ашиглан Хром Юфтын үйлдвэрийн бохир усны хромын хэмжээг ойролцоогоор 90% хүртэл цэвэрлэх боломжтойг лабораторийн нөхцөлд анх удаа туршин тогтоов.