Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : Сэдэвт ажил
Хугацаа: 2002-2004
Санхүүжилт: 8,235.0 мян.төг
Түлхүүр үг : Ургамлын үрийн тос, токоферол, буудайн үр хөврөл, уураг, тосны хүчил, хемотаксономи, тиоглюкозинолат
Үр дүн
1. Дорнод аймгийн Халх гол суманд тариалсан рапсын Канола кавалер болон Кубанский сортын үрийн уураг (26.9-28.4%), нүүрс ус (22.4-24.6%), үнслэг (3.9-4.1%), чийг (4.2-4.6%), тос (38.5-42.4%)-ны агуулгыг болон тосонд нь олейны хүчил (58.1-59.1%) хамгийн ихэээр агуулагддагийг тус тус тодорхойллоо. Мөн байгалийн антиоксидант болох токоферол (53.69-72.83 мг/100 г тос) болон хорт бодис болох глюкозинолат (8.34-11.16мг/г) агуулагддагийн дийлэнх нь прогойтрин (4.11-4.88 мг/г), ба глюкотрополин (4.60 мг/г) эзэлж байгааг судлан тогтоолоо.
2. Дорнод аймгийн Халхгол суманд тариалсан 4 сорт, Дархан-Уул аймгийн Дархан хотод тариалсан 1 сортын шарбуурцгийн судалгаагаар уураг 32-39% , тос 17.3-23.3%, ВНИИМК-9186 сортын шарбуурцагийн үрийн тосны найрлагад нь линолын хүчил 58.5%, уургийн амин хүчлийн анализаар аспарагины хүчил 21.199%, глютамины хүчил 24.925% тус тус давамгай агуулж байгааг тодорхойллоо.
3. Дорнод аймагт харилцан адилгүй тариалалтын нөхцөлд тариалсан наранцэцэгийн 2 сортын 20 дээжинд хийсэн судалгаагаар тосны хүчлийн найрлагад линолын хүчил 69.96%-81.686% агуулж, нийт тосны хүчлийн 89.5% орчим нь ханаагүй тосны хүчил байгааг тогтоож улмаар уураг нь 14.2%-22.5% агуулагдаж байгаа нь цаашид тос ба уургийн чиглэлээр уг ургамлыг тариалан, ашиглах боломж байгаа байгааг харуулж байгаа юм.
4. Дарханы ХААИС-ийн харъяа Ургамал Газар Тариалангийн хүрээлэнд тариалсан 11 сортын таримал маалингын судалгаагаар тос (34.60-40.44%) болон уураг (17.6-20.20%) -ийн агуулгатайгаас гадна тосны хүчлийн найрлагадаа линолейны хүчил өндөр (56.03-61.48%) агуулж байгаа бөгөөд эрдэс элементүүдийн хувьд кали (227-482 мг/г) харьцангуй өндөр агууламжтайг тодорхойллоо.
5. Буудайн үр хөврөлийн тосны судалгаагаар уг тосны физик химийн үзүүлэлт, тосны хүчлийн бүрдэл, токоферолын найрлага, гарган авах технологийн зохистой горимыг судлан тогтоож судалгааны үр дүнгээс Буудайн үр хөврөл үйлдвэрлэх-технологийн заавар боловсруулан батлууж, Буудайн үр хөврөлийн тос стандартын төсөл боловсруулан хэлэлцүүлэв.
6. Монгол оронд ургадаг зарим ургамлын липидын судалгаагаар Завадский тунхуу (Chrysanthemum zawadskii)-ийн үрийн тосонд (6.8%) цис,цис,цис-октадека-3,9,15-триены хүчлийг илрүүлж байгалийн шинэ нэгдэл болохыг судлан тогтоов. Умардын далан товч (Androsace septentrionalis)-ийн үрийн тосны найрлагад өвөрмөц бүтэц бүхий 11-цис-гексадецены хүчил ба 9-цис-12-цис-гексадекадиены бүртгэгдээгүй шинэ хүчил агуулагддаг болохыг илрүүлж бүтэц байгууламжийг тогтоов. Шимтэглэйн (Geranium sanguineum)-ийн үрийн тосонд петрозелины ба вернолын хүчил 48.4 ба 7.1 % агууламжтай тус тус агуулагддаг болохыг анх удаа илрүүлж бүтэц байгууламжийг хроматографийн болон спектроскопийн аргаар судлан тогтоов.