Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Төслийн дугаар : 013
Төслийн төрөл : Сэдэвт ажил
Хугацаа: 2001-2004
Санхүүжилт: 6,000.0 мян.төг
Түлхүүр үг : эсийн өсгөвөр, биологийн идэвхийн бодис, хүдрийн заар, тун
Үр дүн
1. Хүдрийн заарын тунгын үйлчлэх хэмжээ 0.1 гр болоход мэдрэлийн эсийн амьдрах хугацаа бараг 2 дахин уртасч улмаар мэдрэлийн эсийн төрөлжсөн
сэртэнгүүд аксон дендрит ургасан эс тодрон ялгарч байгааг тогтоолоо. Энэ нь хүдрийн заарны үйлчилгээг мэдрэлийн эс эдийн өсгөврийн түвшинд анх
удаа тогтоож байгаа ажиглалт юм.
2. Хүдрийн заарны эерэг үйлчлэх босго тунг тогтоосон явдал нь цаашид хүдрийн заарнаас эм бэлдмэл хийж эмчилгээний практикт хэрэглэх онолын
үндэслэл болох юм.
З. Хүдрийн (Moschus moschiferus) заар нь бага тунгаар хэрэглэх нөхцөлд төв мэдрэлийн системийг идэвхжүүлж , харин тунгийн хэмжээ босго тунгаас
ихэдвэл төв мэдрэлийн системийг дарангуйлах үйлчилгээ үзүүлнэ. Хүдрийн заарыг босго тунгаас хэтрүүлэхгүй хэрэглэх нөхцөлд мэдрэлийн
системийг хүчил төрөгчийн дутагдалд тэсвэртэй болгохоос гадна, тархины цусан хангамжийг сайжруулна.
4. БНАСАУ-Д үйлдвэрлэсэн ижил төстэй үйлчилгээтэй гэх хархны заарын бэлдмэлийн тун хэмжээ бидний судалж тогтоосон хүдрийн заарны босго
тунтай ижил байна.
5. Дэрэвгэр жиргэрүү (Saposhnikova divaricata) ургамлын хандыг боловсруулсан арга зүйн дагуу мэдрэлийн эсийн өсгөвөрт нэмж туршихад эсийн амьдрах хугацаа урт болсон боловч эсийн төрөлжилт, хуваагдах үйл явцад нөлөө үзүүлэхгүй байна.
6. Хос хайрст цахилдагын (Iris Lactea Pall) хандыг боловсруулсан арга зүйн дагуу мэдрэлийн эсийн өсгөвөрт нэмж туршихад мэдрэлийн эсийн
өсгөвөрийн амьдрах хугацаа, төрөлжилт болон хуваагдах үйл явцад эерэг ба сөрөг нөлөө үзүүлсэнгүй. Харин фибробласт эсийн ургалтыг дэмжиж өгдөг байж болох талтай нь харагдлаа.
7. Ганглийн өсгөвөрт туршсан спиртийн тунгийн бүх хувилбарууд бүгд эсийн өсгөвөрийн амьдрах хугацаанд сөрөг нөлөө үзүүлж байна. Хяналтын өсгөвөр
дунджаар Эхоног амьдарч байхад туршилтын өсгөвөрүүдийн амьдрах хугацаа 5-8 хоног болохын зэрэгцээ ганглийн өсөх идэвхи буурч хэмжээ нь
багасч байна.
8.Төв мэдрэлийн системийг сэргээх мэдрэлийн үйл ажиллагааг сайжруулах зориулалттай бэлдмэл антиседан нь 0,2-2,0 мкл хэмжээгээр эсийн өсгөвөрийн орчинд нэмсэн нөхцөлд тахианы үр хөврөлийн ганглийн эд эсийн өсгөвөрийн өсөлтийг идэвхжүүлэх үйчлэлтэй байна.
9. Тахианы үр хөврөлийн ганглийн өсгөвөр дээр буур өвс Festuca sibirica-r туршсан тунгууд нь өсгөвөрийн амьдрах хугацааг богиносгох үйлчлэл үзүүлэх хандлагатай байлаа.