Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Цацрагийн аюулгүй байдал



Салбар : Байгалийн шинжлэх ухаан

Төслийн дугаар :

Төслийн төрөл : Сэдэвт ажил

Хугацаа: 2003-2005

Санхүүжилт: 8,167.7 мян.төг

Түлхүүр үг : хаягдал, тээвэр, үндэсний дүрэм, хүн ам

Үр дүн

1. Иончлогч цацрагаас хамгаалах ба цацрагийн үүсгүүрүүдтэй аюулгүй харьцах норм (стандарт)-ыг боловсруулахад олон улын 6 байгууллага, тухайлбал: Эдийн засгийн хамтын ажиллагаа ба хөгжлийн байгууллагын цөмийн энергийн агентлаг, дэлхийн эрүүл мэндийн байгууллага, олон улсын хөдөлмөрийн байгууллага, олон улсын атомын энергийн агентлаг, НҮБ-ийн хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, панамерикийн эрүүл мэндийн байгууллага оролцсон байна. Энэхүү баримт бичиг нь “Иончлогч цацрагаас хамгаалах ба цацрагийн үүсгүүртэй аюулгүй харьцах олон улсын аюулгүй ажиллагааны үндсэн норм” гэсэн нэртэйгээр (Аюулгүй ажиллагааны цуврал № 115, ОАЭА, Вена, 1997 ) 1997 онд хэвлэгдэн гарсан юм.
Манай улсад мөрдөгдөх цацрагийн аюулгүйн нормыг боловсруулахдаа дээрх дурьдсан баримт бичгээс гадна Оросын Холбооны Улсад 1999 оноос мөрдөгдөж байгаа цацрагийн аюулгүйн нормыг үлгэрчлэн авсан юм. (“Нормы радиационной безопасности (НРБ-99), Минздрав России, 1999.)
2. Цацрагийн аюулгүйн үндсэн дүрэм нь цацрагийн аюулгүйн нормд хамрагдах иончлогч цацрагийн үүсгүүрээс гарах шарлагын аливаа нөхцөлд цацрагийн хорт үйлчлэлээс хүмүүсийг хамгаалах талаарх шаардлагуудыг тогтооно. Улсын нутаг дэвсгэр дээр хүмүүсийг цацрагийн шарлагад өртүүлж болохоор үйл ажиллагаа эрхэлж буй бол өмчийн хэлбэр, хаана харьяалагдахаас үл хамааран аливаа хуулийн этгээд, гадаад дотоодын иргэд, байгууллага энэхүү дүрмийг заавал дагаж мөрдөнө. Энэхүү дүрмийн шаардлага нь цацраг идэвхт бодис, цацрагийн аливаа үүсгүүрийн зураг төсөл зохиох, олборлох, үйлдвэрлэх, хадгалах, ашиглах, тээвэрлэх, дахин боловсруулах, булшлах бүх байгууллага, иончлогч цацраг хэрэглэдэг болон түүнийг гаргадаг багаж, аппарат, тоног, төхөөрөмжийг угсрах, засварлах, тохируулах байгуулага болон үйл ажиллагаанаас нь байгалийн цацрагийн үүсгүүрээс хүмүүсийн шарлагын түвшингийн хэмжээ нь хамаарах байгууллага, цацраг идэвхт бодисоор бохирдсон нутаг дэвсгэр дээр ажил үйлчилгээ эрхлэх бүх байгууллагад хамаарна.
3. Цацрагийн объектын болзошгүй аюулыг цацрагийн ослын үед хүн амд нөлөөлж болох цацрагийн үйлчлэлээр нь тодорхойлно. Үйл ажиллагааны үед уг обьектод ажиллагсад төдийгүй, хүн ам ослын шарлагад өртөж болох цацрагийн объектийг хамгийн их аюултайд тооцно. Цацрагтай ажиллагсадын ангилалд хамаарахгүй хүмүүсийг шарлагад үл өртүүлэх цацрагийн объектыг хамгийн бага аюултайд тооцно.
4. • Рентген радиологийн эмчилгээний хамгийн ашигтай үр дүнг гаргаж авах болон шарлагын ашигтай тал нь цацрагийн учруулах хохирлоос илт давуу байхаар цацрагийн учруулах хохирлыг багасгах замаар эмнэлгийн бүх төрлийн (урьдчилан сэргийлэх, оношлогооны, эмчилгээний, судалгааны) шарлагын үед өвчтөн болон хүн амын цацрагийн аюулгүй байдлыг хангах ёстой.
• Оношлогооны мэдээлэл буюу эмчилгээний үр нөлөөг гаргаж авах зорилготой эмнэлгийн шарлагыг зөвхөн эмчийн зөвлөлгөө болон өвчтөний зөвшөөрлөөр хийнэ. Зохих эмчилгээ явуулах эцсийн шийдвэрийг рентгений эмч буюу радиологийн эмч гаргана.
• Эмнэлгийн оношлогооны шарлагыг оношлогооны өөр сонгомол арга байхгүй буюу түүнийг хэрэглэх боломжгүй эсвэл хүрэлцэхүйц мэдээлэлгүй үед эмнэлгийн үзүүлэлтээр хэрэгжүүлнэ.

Удирдагч


Бүрэн эх

Эрдэм шинжилгээний бүтээл
1. Нэг сэдэвт бүтээл, ном, товхимол /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
2. Эрдмийн зэрэг горилсон бүтээлийн нэр

3. Шинэ ба шинэчилсэн бүтээгдэхүүний загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
4. Шинэ болон шинэчилсэн технологи /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
5. Тоног төхөөрөмжийн туршилтын загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
6. Батлагдсан стандарт

Зохиогч Бүтээлийн нэр Он
7. Зөвлөмж

Зохиогч Бүтээлийн нэр Он
8. Заавар

Зохиогч Бүтээлийн нэр Он
9. Патент

Зохиогч Бүтээлийн нэр Он
10.Ашигтай загварын гэрчилгээ


Зохиогч Бүтээлийн нэр Он
12. Техник эдийн засгийн үндэслэл

Зохиогч Бүтээлийн нэр Он
13. Газрын зураг, атлас

Зохиогч Бүтээлийн нэр Он
14. Шинэ онол, теором

Зохиогч Бүтээлийн нэр Он
15. Эрдэм шинжилгээний өгүүлэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
16. Эрдэм шинжилгээний өгүүлэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
17.Эрдэм шинжилгээний илтгэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
18.Эрдэм шинжилгээний илтгэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
19.Аргачлал

Зохиогч Бүтээлийн нэр Он
20.Ишлэл


Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД