Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Шашны философи ба үсэг бишрэлийн асуудал



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан

Төслийн дугаар : 015

Төслийн төрөл : Сэдэвт ажил

Хугацаа: 2002-2004

Санхүүжилт: 6000.0 мян.төг

Түлхүүр үг : Шашин, сүсэг бишрэл, шашны ухамсар, шашны философи, шашны социологи, шашны түүх, шүтэх, эс шүтэх эрх, эрх чөлөө, төр сүм хийдийн харилцаа.

Үр дүн

1. Шашин судлалын онол, арга зүйн асуудлуудыг зохих хэмжээгээр судлан боловсруулж, түүний үндсэн дээр шашны философи хийгээд сүсэг бишрэлийн асуудлуудыг шинэлэг байдлаар авч үзсэн болно. Монголын шашин судлалын зохих онцлог бүхий арга зүйг, ялангуяа бурханы шашныг судлахтай холбогдуулан боловсруулах нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн юм.
Шашин шүтэх, эс шүтэх эрх, эрх чөлөөний практик асуудлуудыг Монгол улс дахь өнөөгийн шашны нөхцөл байдлын жишээн дээр анх удаа авч үзэж, түүндээ арга зүйн дээрхи үндэслэлийг ямар нэг хэмжээнээ тусган хэрэглэсэн болно.
2. Буддын онолын сэтгэлгээний сурвалжуудыг нийтлэх ажлыг үргэлжлүүлж, Буддизмын эх бичгийн цувралын гурван ботийг хэвлүүлж нийтийн хүртээл болгосон, үүнд Их хөлгөний буддизмын онолыг үндэслэгч Нагаржуна, Асанга нарын гол бүтээлүүд, мөн билгийн чанад хязгаараа хүрэхийн сургаалыг тайлбарласан энэтхэгийн сэтгэгч Вимуктасенагийн тайлбар зохиолыг оруулж, өнөөгийн буддын судлалын эргэлтэд оруулсан ба бурханы шашин, түүний философийг судлах, суралцах чухал эх материал болгосон юм.
3. Мадхьямака философийн судалгааг гүнзгийрүүлж, энэ үүднээс Өндөр гэгээн Занабазар, Но¸н хутагт Данзанравжаа зэрэг монголын зарим сэтгэгчдийн гүн ухааны үзлийг нарийвчлан авч үзсэн, тухайлбал, Их Гэгээнтэн онолын гол бүтээлдээ (Маанийн гүн бүтээлийн арга) хамаг бүхнийг маани, бадма хо¸рт хурааж, түүний нэгдмэл бүтээлээр аливаа бүхний язгуурын шүтэлцээ, ертөнцийн бүхийлэн жам тогтолцоог шүтэлцүүлэн илэрхийлсэн байна. Өндөр гэгээн ийнхүү бясалган маани-бадмын бүтээлийг үйлдэж, эх нутаг, элгэн олноо энэрэн амарлиулахын үүднээс Жанрайсиг бурханыг бэлгэ билгийн дээд төвшинд бүтээн гаргажээ гэсэн дүгнэлт хийсэн юм. Энэ үндсэн дээр Гэгээнтний нийгэм-улс төрийн үзлийн гол шийдэл, түүний түүхэн утга агуулга, өнөөгийн ч учир холбогдлын талаар өөрийн санаа дүгнэлтийг дэвшүүлсэн болно.
4. Ислам шашны үүсэл, төлөвшил, дэлгэрэлтийн түүх, номлол сургаал, зан үйл, шашны философи, сүм дуган, сургалт, шашин-улс төрийн хөдөлгөөн зэрэг бүхий талыг хамарч уг шашны үүсэн дэлгэрсэн үеэс өнөө хүртэлх урт хугацааны түүхийг нэгтгэн авч үзсэн бүтээл туурвисан бөгөөд түүнд басхүү Коран, Кораны тайлбар, Хадис судрын зарим хэсгээс түүвэрлэн авч монголчилж оруулсан, мөн ислам шашны гол гол ойлголт, нэр томъ¸оны товч тайлбарыг гаргаж хавсаргасан нь манайд анх удаа хийгдэж байгаа ажил болно.

Удирдагч


Бүрэн эх

Эрдэм шинжилгээний бүтээл
1. Нэг сэдэвт бүтээл, ном, товхимол /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Нагаржуна, Дундад үзлийн ухааны чуулган, -Monumenta Buddhica III боть, УБ 2003 Дэлгэрэнгүй
2 Шашин шүтэх, эс шүтэх эрх, эрх чөлөө, УБ 2004 Дэлгэрэнгүй
3 Философи, шашин судлал III боть. УБ 2005 Дэлгэрэнгүй
4 Асанга, Их Хөлгөний хураангуй, Абхидхарма бүхнээс түүсэн, - Monumenta Buddhica V боть, УБ 2005 Дэлгэрэнгүй
2. Эрдмийн зэрэг горилсон бүтээлийн нэр

3. Шинэ ба шинэчилсэн бүтээгдэхүүний загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
4. Шинэ болон шинэчилсэн технологи /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
5. Тоног төхөөрөмжийн туршилтын загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
6. Батлагдсан стандарт

Зохиогч Бүтээлийн нэр Он
7. Зөвлөмж

Зохиогч Бүтээлийн нэр Он
8. Заавар

Зохиогч Бүтээлийн нэр Он
9. Патент

Зохиогч Бүтээлийн нэр Он
10.Ашигтай загварын гэрчилгээ


Зохиогч Бүтээлийн нэр Он
12. Техник эдийн засгийн үндэслэл

Зохиогч Бүтээлийн нэр Он
13. Газрын зураг, атлас

Зохиогч Бүтээлийн нэр Он
14. Шинэ онол, теором

Зохиогч Бүтээлийн нэр Он
15. Эрдэм шинжилгээний өгүүлэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
16. Эрдэм шинжилгээний өгүүлэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 А.Жамбал: Дэлгэрэнгүй
2 Ислам шашин ба хүчирхийлэл, терроризм, - “Олон улсын терроризм ба Монгол Улс” (Онол практикийн бага хурлын эмхтгэл) УБ , 75-90-р талд 2004 Дэлгэрэнгүй
3 Ислам шашны философи дахь танин мэдэхүй, мэдлэгийн тухайд, - Философи, шашин судлал (МУИС-ийн эрдэм шинжилгээний бичиг) № 244 (27), УБ , 70-85-р талд 2004 Дэлгэрэнгүй
17.Эрдэм шинжилгээний илтгэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
18.Эрдэм шинжилгээний илтгэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 А.Жамбал: Дэлгэрэнгүй
2 Занабазар гэгээний гүн ухааны үзлээс: хоосон, амгалангийн шүтэлцээний тухай (0,4 х.х.) – Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 370 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хуралд тавьсан илтгэл Дэлгэрэнгүй
3 Нагаржунагийн философи, түүний Монголд нөлөөлсөн нь, - Олон улсын э/ш хуралд тавьсан илтгэл, 2004 Дэлгэрэнгүй
4 Орчин үеийн шашин судлалын арга зүйн хандлага (0,4 х.х.), - “Шашин шүтэх, эс шүтэх эрх, эрх чөлөө” номд, УБ 2004 Дэлгэрэнгүй
5 Шуньята – основа всего сущего, - Доклад на XXXVII Конгрессе востоковедения, Москва, 2004 Дэлгэрэнгүй
6 Ганжуур, Данжуур – буддын сэтгэлгээний эрхэм дээжис (0,5 х.х.), - “Миний Монгол” № 2005 Дэлгэрэнгүй
7 Мадхьямака ном зохиол, түүний судалгааны тухайд (0,4 х.х.) – Энэтхэг-Монголын сурвалж соёлын хэлхээ холбоо, УБ 2005 Дэлгэрэнгүй
8 Монгол, Энэтхэгийн бурханы шашны харилцаа, хамтын ажиллагааны сэргэлт (0,5 х.х.), - Энэтхэг, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан эмхэтгэлд () 2005 Дэлгэрэнгүй
9 Академич Ш.Лувсанвандан – гарамгай сэтгэгч (0,5 х.х.), - Академичийн тухай номд () 2005 Дэлгэрэнгүй
10 Ислам шашны түүх, номлол, зан үйл, орчин үе, - Антоон Мостаэрт төвөөс зохиосон “Монголчуудын шашин мөргөл” сэдэвт семинарт тавьсан илтгэл. УБ . 01. 17-18 Г.Лувсанцэрэн: 1. Ноён хутагт Данзанравжаагийн улааны ёсны тухайд. (Равжаа хутагтын мэндэлсний 200 жилийн ойд зориулсан э/ш хуралд тавьсан илтгэл) 2005 Дэлгэрэнгүй
19.Аргачлал

Зохиогч Бүтээлийн нэр Он
20.Ишлэл


Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД