Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Төслийн дугаар : 26003
Төслийн төрөл : Сэдэвт ажил
Хугацаа: 2003-2005
Санхүүжилт: 3,600.0 мян.төг
Түлхүүр үг : цочмог лейкоз, хийн дархлаа, шинжийн дархлаа, цитокин
Үр дүн
1.Судалгаанд хамрагдагсдын өвчний түүх дэх эмнэлзүйн илрэл, хийгдсэн шинжилгээний хариуг (ясны хэм, захын цусны шинжилгээ) дархлаа судлалын шинжилгээний үр дүнтэй харьцуулан судаллаа.
2.Эсийн дархлааны үзүүлэлтийг ХӨСҮТ-ийн дархлаа судлалын лаборатори дахь ВD-FACS count /Вестон Dickinson, Швейцари/ бүрэн автомат анализаторыг ашиглан урсгал эс тоолуурын аргаар (захын цусны Т лимфоцит эсийн гадаргуугийн CD3, CD4, CD8 маркер болон CD4/CD8-ийн харьцаа) тодорхойллоо.
3.Шингэний дархлааны үзүүлэлтийг (ийлдсийн IgA, IgM, IgG) цацруулан нэвчүүлэх Манчиний аргаар ЭМШУИС-ийн Дархлаа судлалын лабораторид тодорхойллоо.
4.CMV, EBV, T.gondii-ийн өвөрмөц эсрэгбиеийг UClab EIA (АНУ) цомгийг ашиглан фермент холбоот урвалаар ЭМШУИС-ийн Дархлаа судлалын лабораторид тодорхойллоо.
5.Ийлдсийн зарим цитокины агууламжийг (IL-2, IL-1 , TNF , IFN ) ProCon EIA (ОХУ) фермент холбоот урвалаар ЭМШУИС-ийн Дархлаа судлалын лабораторид тогтоолоо.